З.Мэндсайхан: Салбарынхаа хөгжлийн зорилго, зорилтуудыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд Та бүхний хичээл зүтгэл нэн чухал З.Мэндсайхан: Салбарынхаа хөгжлийн зорилго, зорилтуудыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд Та бүхний хичээл зүтгэл нэн чухал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Салбарынхаа хөгжлийн зорилго, зорилтуудыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд Та бүхний хичээл зүтгэл нэн чухал

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.

Тэрбээр, "Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ! 

Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан тус салбарын тулгын чулууг тавилцаж, түүхийг бүтээлцэхэд мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, хөгжил дэвшлийн түүхийг үргэлжлүүлэн бүтээж буй салбарын нийт үйлдвэрлэл эрхлэгч, ажилтан, албан хаагч та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 88 жилийн өмнө буюу 1934 онд “Аж үйлдвэрийн комбинат”-ыг байгуулан ашиглалтад оруулснаар Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигдаж, хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөн түүхтэй. Аж үйлдвэрийн комбинатыг бүтцийн хувьд өргөтгөн өөрчилж, техник технологийн төрөлжилтөөр үйлдвэрүүдийг нэгтгэн 1972 оноос арьс шир, ноос, оёдлын үйлдвэрийн нэгдлийг тус тус байгуулан гурван дэд салбарын хүрээнд хөгжүүлж ирсэн.

Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөн түүхэн цагаас мал аж ахуйн болон байгалийн баялаг, ардын уламжлалт оюуны нөөц баялгийг ашиглан ноос ноолууран, арьс ширэн, оёмол, модон, хэвлэмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ, олон улсад экспортлон гаргаж буй амжилттайгаар түүхт ойн өдрийг угтаж байгааг дурдахад таатай байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулах, кластераар хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр “Хөнгөн үйлдвэрлэлийн тухай” хуулийн төсөл, “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тус тус боловсруулагдаад байна.  Мөн “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк зэрэг аж үйлдвэрийн томоохон цогцолборуудын бүтээн байгуулалт, ээрэх нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд 2022 онд Хөдөө аж ахуйн салбарын ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150.0 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50.0 тэрбум, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25.0 тэрбум, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15.0 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум нийт 380 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлуулан, үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө хичээн ажиллах болно. Салбарынхаа хөгжлийн зорилго, зорилтуудыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд Та бүхний маань хичээл зүтгэл нэн чухал юм.

Та бүхэндээ “Хөнгөн аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуулан ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635595
0 эможи

кк
2022-03-26 11:26
ийм сайдуудтай энэ засаг хол явахгүй гэсэн яваад л байх юмаа өөр олигтой хүн олддогүй байхдаа хөөрхий
Зочин
2022-03-25 21:36
Ene saxal us AJ UILDBER gej uy medeh be ..
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up