З.Мэндсайхан: Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана З.Мэндсайхан: Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "ОХУ-ын иргэд манай улсаас будаа гэх  мэт зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр авч гарах эрсдэлтэй. Иймд ре-экспортыг хориглоно.

Бид 12 тонн нөөцийн мах бэлдсэний 10 хувь нь ямааны мах, 30 хувь нь үхрийн мах, үлдсэн нь хонины мах байна. Нойтон мах борлуулж эхэлтэл нөөцийн махыг худалдана.

Зах зээлийн үнээс хямдаар нөөцийн мах борлуулж байна. Энэ бодлого үргэлжилж байна.  Өдөрт дунджаар 60-70 тонн мах гаргаж байна. 468 буюу хангалттай олон цэгт борлуулж байна.

Нэмээд гурилын нөөцийг тогтвортой байлгахын тулд хаврын тариалалтад бордоо гэх мэт бэлтгэл ажлыг хангана.

Энэ онд их хэмжээний үр тариа тарих ажлыг үргэлжлүүлнэ. Зарим бүтээгдэхүүний экспортод хориг тавих эрхийг ХХААХҮ-ийн сайдад олгох заалтыг шинээр гаргах хуульд тусгасан. Чухам ямар бүтээгдэхүүний хориглох вэ гэдгийг бид судалгаа хийн, шийдвэр гаргана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635739
0 эможи

ОГЦОР
2022-04-04 17:39
Огцор
keyboard_arrow_up