ЗГ: “Шинэ зуунмод” хотын зураг төсөлд 500 тэрбумыг зарцуулна ЗГ: “Шинэ зуунмод” хотын зураг төсөлд 500 тэрбумыг зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: “Шинэ зуунмод” хотын зураг төсөлд 500 тэрбумыг зарцуулна

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2022.04.06/  гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро сити" хотын  төлөвлөлтийг баталсан.  Улмаар 2020 онд дөрөвдүгээр сард  УИХ-аар "Шинэ зуунмод", "Майдар" зэргийг  орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж шийдвэрлэсэн. Одоогийн Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа.

Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дууссан. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ажлын зургуудын нийт дүн нь урьдчилсан байдлаар  500 орчим тэрбум төгрөг.  Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ээлжийн ажлуудаа эхлүүлнэ. Авто болон тээврийн замын сүлжээнүүдийг ахиж хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг хийнэ. Дараагийн шатны ажлууд болох газар чөлөөлтийн ажлуудыг эцэслэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635803
1 эможи

Зочин
2022-04-08 19:29
Ийм их үнээр зураг төсөл хийх гэж үү, нээрээ л манайхан огт үнэгүй биш гэхэд, хямдхан хийчихнэ шүү дээ.
Зочин
2022-04-07 07:46
Хүүр юмда энэ зураг төслийг бараг үнэгүй хийчэх эх орондоо хайртай залуус их байгаа шүү дэ энэ их хямралын үед басал арай юу
ИРГЭН
2022-04-06 18:29
2024-Н ОХЫ УИХ- СОНГУУЛЬД МӨНГӨ ЗАХААСАА БОСОЖ ИРЛЭЭ
keyboard_arrow_up