З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж, хөдөө аж ахуйг дэмжих зээл нь үнийг тогтвортой байлгаж ажлын байр, экспортын хэмжээг өсгөх зорилготой тул иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүг 3 хувиас ихгүй байлгах бодлого баримталж байгаагаа илэрхийлж, арилжааны банкуудаас Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгийг 10.65 хувь болгон нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн.

Иймээс Засгийн газраас олгох хүүгийн дэмжлэгийн хэмжээг Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй уялдуулж олгох агуулга бүхий өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635807
0 эможи

ИРГЭН
2022-04-06 18:27
БАГА ГА-Д ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛДАГ ИРГЭДИЙН ЭС ТООЦВОЛ БУСАД ХӨДӨӨ АА НӨХДҮҮД ТЭСЭРЧ ҮХТЛЭЭ БАЯЖСАН ШҮҮ ДЭЭ, ЖИЛ БОЛГОН УЛСАА ЦӨЛМДГӨӨ ХЭЦЭЭ БОЛИХ ЮМ БОЛОО
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up