ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна

2022 оны 4 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна.

Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн үйлдвэрлэлд борлуулсан бол тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн саванд хадгалуулж буй (борлуулагдаагүй) 4.8 мянган тонн, цэвэрлэгээ хийгдэж байгаа 9.6 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээлэлтэй байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж борлуулагдаагүй үлдэгдэл буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн бүс нутагт ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635856
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up