Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзана

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

Өчигдөр үнийн өсөлт,  нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн оюутан залуус Сүхбаатарын талбайд ажлаа хийхийг шаардсан билээ. Мөн холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, хариуг нь авахаар Төрийн ордоныг хэд хэдэн удаа тойрсон. 
Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнийн 03.00 цаг өнгөртөл жагссав.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Засгийн газарт 7 шаардлага  хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсийг өөрөө ахалъя гэсэн.Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
635868
6 эможи

Зочин
2022-04-08 11:28
одоо болно огцороо. Ард иргэд хангалттай бүсээ чангаллаа туйлдлаа сөхөлөө
keyboard_arrow_up