Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхнээсээ чин сэтгэлээсээ УУЧЛАЛ гуйж байна Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхнээсээ чин сэтгэлээсээ УУЧЛАЛ гуйж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхнээсээ чин сэтгэлээсээ УУЧЛАЛ гуйж байна

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

Төв талбайд жагсаж байгаа иргэдийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүлээн авч, уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр гарч ирэхийг их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй дүрэм журмыг давж гарч ирлээ. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа.

Би уучлал гуйя. Та бүхэн намайг уучлаарай.

Тодорхой шалтгааны улмаас тодруулга авах ёстой хүмүүсийг саатуулсан гэх мэдээллийг Хууль зүйн сайд өгсөн. Өнөөдрийн байдлаар нэг ч саатуулагдсан хүн үлдээгүй. Засгийн газарт болж байгаа зүйл ч байна, болохгүй байгаа олон зүйлс ч байна. Бид бүгдээрээ хамтдаа хичээх нь чухал.

Жагсаалын урд Ерөнхий сайд нь  шууд  гарч ирээд байх улс орон олон биш. Тиймээс өнөөдөр хамтдаа хэдүүлээ шийдэл ярих ёстой. Ингэвэл олон зүйлийг өөрчилж чадна. Бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа." гэв.

Ерөнхий сайдыг ярих үед жагсагч залуус орилохоо зогсоохгүй хашхирсаар байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
635882
2 эможи

иргэн
2022-04-08 15:40
уулалт гуйхгүй бол болохгүй ээ.Монголын залуучууд нойрноос сэржээ.Монголдоо л сайхан амьдрах хүсэлтэй бна.тэднийг улстѳрчид хуурч болохгүй шүү
keyboard_arrow_up