Ц.Нямдорж : цагдаагийн хууль ёсны шаардлагыг иргэд биелүүлэх ҮҮРЭГТЭЙ, хүнд хүчир болгонд цагдаа л явдаг Ц.Нямдорж : цагдаагийн хууль ёсны шаардлагыг иргэд биелүүлэх ҮҮРЭГТЭЙ, хүнд хүчир болгонд цагдаа л явдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж : цагдаагийн хууль ёсны шаардлагыг иргэд биелүүлэх ҮҮРЭГТЭЙ, хүнд хүчир болгонд цагдаа л явдаг

2022 оны 4 сарын 08

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж залуусын жагсаалтай холбоотой байр сууриа илэрхийллээ. 

Arslan.mn

Тэрээр өчигдөрийн жагсаал, цуглааны үеэр үүссэн үймээн самуун, эмх замбараагүй байдлыг хэрхэн зохицуулалт хийсэн талаар цагдаагийн алба хаагч, байгууллагыг өмөөрлөө.

Тэрээр хэлэхдээ "Жагсагчид өөрсдөө тайван байх хэрэгтэй. Өчигдөр өдөр иргэд тайван байхад цагдаагийн алба хаагчид дэмжиж маш сайн ажилласан. Иргэдийн хувьд ч Цагдаад халдахгүй, хууль ёсны шаардлагыг  нь биелүүлэх үүрэгтэй. Нөгөө талаас цагдаа нар иргэдтэй зөрчилдөхгүй байх талаар чиглэл аван ажилласан.  Харамсалтай нь, шөнө зохион байгуулалттай үймээн самуун дэгдэж үл ойлголцол бий болсон.  Зөрчил гаргасан иргэдийг цагдаа нар удахгүй суллах байх. Яг нарийндаа бол иргэн ч цагдаагийн биед халдах ёсгүй. Цагдаа ч иргэний биед халдах ёсгүй. Цагдаагийн ажил гэдэг чинь хүнд ажил шүү дээ. Би олон жил энэ салбарыг хариуцсан. Хүнд хүчир юм болгонд эд нар явдаг. Ардаа гэр оронтой, өдөр шөнөгүй явж байдаг. Ковидын үеэр хэдэн цагдаа л нугаллаа шүү дээ. Жагсаал цуглаан дээр зарим нэг араншинтай хүмүүс гарч ирээд ноцолдохоор хариу үйлдэл хийх гээд алдаа гаргачихаад байдаг зовлон байдаг ” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635883
9 эможи
keyboard_arrow_up