ТАНИЛЦ: Төрийн байгууллагуудын тавилга авах 1.3 тэрбум төгрөгийн тендерийг ЦУЦЛАВ
2022 оны 4 сарын 08
Төрийн, төрийн өмчит байгууллагуудын тавилга худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн тендерийг цуцалжээ.
Учир нь энэ оны улсын төсвийн алдагдлыг бууруулах, хэмнэлтийн бодлогод шилжих шийдвэр гарсан юм.
Тодруулбал,
- Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
- Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
- Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
- Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
- Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
- Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
- Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарласныг хүчингүй болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
635896
2 эможи
Зочин
2022-04-10 17:51
энэ ч яахав эзэнгүй сумдад барьдаг хэрэггүй зүйлээ хянаач
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: