Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх иэрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагаыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.

  1.  Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөлллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна.
  2. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
  3. Төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ.
  4. Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашлаад бусад асуудлыг нь УИХ-тай хамтарч ярилцах асуудал байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн минь Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635902
7 эможи

Зочин
2022-04-09 00:10
Tөрийн албан хаагчдын хувийн машин энэнд ямар хамаатай юм. 76-гаа болиулна биз тэнэг
Зочин
2022-04-08 22:23
I don’t mk
keyboard_arrow_up