Дарханы замтай үйлийн үрээр зууралдсан гэх Л.ХАЛТАР САЙДЫГ ОГЦРУУЛАХ  цаг болсон Дарханы замтай үйлийн үрээр зууралдсан гэх Л.ХАЛТАР САЙДЫГ ОГЦРУУЛАХ цаг болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы замтай үйлийн үрээр зууралдсан гэх Л.ХАЛТАР САЙДЫГ ОГЦРУУЛАХ цаг болсон

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозам товлосон хугацаандаа бүрэн ашиглалтад оролгүй дөрөв дэх жилтэйгээ золголоо. Монгол Улсын Засгийн газар 2018 оны 284-р тогтоолоор дөрвөн эгнээ бүхий замыг өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргаж, замын ажлыг 2019 оны 6-р сард эхлүүлсэн бөгөөд 2020 онд ашиглалтад оруулна  гэж байв. Гэвч өнөөдөр бодит байдлыг харахад 2024 ондоо багтаж ашиглалтад орвол их юм болох нь.

Анхлан таван багц бүхий замын тендерт Хятад компаниудыг  шалгаруулж, тэдгээрээс хоёр болон 4-р багцыг хариуцсан компани ажлаа хаяад явсан. Ажил удааширсаар.... цаг хугацаа өнгөрсөөр... иргэд эд материал, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор...

Харин салбарын сайд Л.Халтар түмэн асуудал, бэрхшээл тоочиж эцэстээ ”Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” хэмээжээ. Үгүй л дээ. Харин өөрийн тань хэлсэнчлэн үйлийн үрийн горыг иргэд үүрч, энхэл донхол замаар хэдэн жил зорчлоо. 

Ер нь зохион байгуулалт, уялдаа холбоо, ажлын хариуцлага, ичих нүүргүй Зам тээвэр хөгжлийн яам, цаашлаад Л.Халтар сайд Дарханы замыг бүрэн нээж чадахгүй учир чаддагт нь ажлаа өгмөөр. Түүний суудал хэзээнээс л ганхаж эхэлсэн. Харин тэрбээр албан тушаалдаа зууралдсаар, асуудал бүрийг тоолгүй өнгөрөөсөөр.  

Тэгвэл өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар нэр бүхий гишүүд "Засгийн газар хоолойд тулсан ажлуудаа яаралтай хийхгүй, шоудаад байвал зарим сайд нарыг огцруулах асуудлыг  хөндөнө" хэмээн хатуухан байр суурь илэрхийлжээ. Тэдгээр хүмүүсийн тэргүүн эгнээнд Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын нэр яригдсан байна. Ажлаа хий, хийж чадахгүй бол Л.Халтар сайдад БАЯРТАЙ гэж хэлье. Түүнийг огцруулах цаг хэдийн болсон. 

Эх сурвалж: MASS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
636014
3 эможи

Зочин
2022-04-13 11:43
Автозам нөхдүүд гэж ямрч мэдлэг боловсролгүй хэн нэгний гар хөл болсон авилгачид, нөгөө хөдөөний халтар бас Доржханд гэа авилгач авгай нарыг яасан бэ?
Зочин
2022-04-13 10:52
Гонгинож гомдоллодог хүн бүтээж хийж чадахгүй
keyboard_arrow_up