Т.Жамбалцэрэн: 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно Т.Жамбалцэрэн: 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Жамбалцэрэн: 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган өнөөдөр (2022.04.13) “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.

Зөвлөгөөнийг хааж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт тариаланчид аа

Хаврын тариалалтын нөр их ажлын гараан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” чуулганы хүрээнд “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид”-ийн улсын зөвлөгөөн батлагдсан хөтөлбөрийнхөө дагуу амжилттай зохион байгуулагдлаа. 

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ 2 жил гаруй хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаагийн зэрэгцээ сүүлийн саруудад гадаад орнуудын хооронд үүсээд байгаа таагүй байдлын улмаас  тариалалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. 

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус яамны зүгээс тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр  холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж зохих шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Юуны өмнө тариалангийн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай, нийт зээлийн 30 хүртэл хувийг дахин санхүүжүүлэх боломжтойгоор шийдвэрлүүлж гэрээ байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэхүү зээл нь хэрэгцээт үр, шатахуун,ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, улмаар хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.   

Түүнчлэн тариаланчдын гар дээр байгаа борлуулагдаагүй буудайн үлдэгдийг 22.4 мянган тонноор шинэчлэн тогтоож улс худалдан авах, бүтээгдэхүүний борлуулалтын үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор ХААДС болон  зарим гурилын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ойрын хугацаанд өглөгийг барагдуулахаар ажиллаж байна. 

Та бүхэн  “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөс гарч байгаа   зөвлөмжийн төсөлд тусгуулахаар олон чухал санал, шинэ санаа гаргаж ирүүллээ.

Энэхүү санал, дүгнэлтүүдийг үндэслэн дараах асуудлуудад анхаарал хандуулан цаашид төрөөс гарах  бодлогын баримт бичгүүддээ тусган хэрэгжүүлэхээр та бүхэнд танилцуулж байна. Үүнд:  

  • “Монгол Улсад газар тариалан эрхлэх систем”-ийг мөрдлөг болгон ажиллаж хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой сэлгээ, зөв ээлжлэн тариалалтыг сонгож дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх,  
  • Жил бүрийн ургацаас  100-гаас доошгүй  мянган тонн  хүнсний улаанбуудайг улс стратегийн нөөцөд худалдан авч тариаланчдын борлуулалтыг дэмжих;
  • Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нөхцлийг бүрдүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах;
  • Үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр сортын тогтолцоог зах зээлийн харилцаанд нь шилжүүлж, шинэчлэн зохион байгуулах, Улсын үрийн нөөцийг мэргэжлийн яамны харъяалалд авах;
  • Үр тарианы үтрэм, элеваторын багтаамжийг нэмэгдүүлэх, алсдагдсан бүс нутагт шинээр элеватор байгуулах, 
  • Тариалангийн салбарт даатгалын оновчтой тогтолцоог сонгож нэвтрүүлэх, тариалангийн даатгалын хуультай болох;
  • Дилер аж ахуйн нэгжүүдэд төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах замаар санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг дэмжих, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон, цаг агаарын нөлөөллөөс ангид,  экологид ээлтэй, усанд хэмнэлттэй  технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлаж, шинэчлэх үйл ажиллагаагааг хэрэгжүүлэх;
  •  Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлуулах, ургамал хамгааллын бодис, бордооны зохистой хэрэглээнд хяналт тавих, дотооддоо бордооны үйлдвэр байгуулахыг дэмжих, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг болно.  

Та бүхний гаргасан саналыг нэгтгэж салбарын хэмжээний нэгдсэн зөвлөмжид оруулж батлуулах бөгөөд арга хэмжээнүүд нь төрөөс дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдаж салбарын хөгжлийг хангахад чиглэгдэх болно. 

Цаашид хамтран хэлэлцэж гаргасан зөвлөмж, шийдвэрээ бүтээлчээр хэрэгжүүлэх, байгалийн эрсдлийг бууруулах, тогтвортой арвин ургац хураан авч хүн ардаа эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр жигд хангах, импортын хараат байдлыг арилгахад  энэ салбарын ачааны хүндийг үүрч яваа  үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид та бүхний үүрэг оролцоо, манлайлал туйлын чухал байна.    

Эрхэм хүндэт тариалачид аа 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” Үндэсний чуулганы Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирж үнэтэй санал, зөвлөмж гарган оролцсон Та бүхэнд баярлалаа.  

Хөрс, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой үйлдвэрлэл явуулдаг тариаланчид та бүхний талбайд суулгасан үр болгон үндэслэж, үржин төлжиж, өсөн нэмэгдэж, чанартай арвин ургац авахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургац арвин байх болтугай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636033
0 эможи

Зочин
2022-04-14 07:01
Малчид тариаланчид,ногоочид хаврын хаварт л ТӨР ЗАСГААС ЗЭЭЛ ТУСЛАМЖ АВАХЫН ДЭЭДЭЭР АВДАГ ХИРНЭЭ ДОТООДДОО,АРД ИРГЭДДЭЭ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГУРИЛ, СҮҮ,МАХ,НОГООГ БОРЛУУЛЖ ИРГЭДИЙН АМЖИРГААГ ШОРООТОЙ ХОЛЬЖ ЯДУУРЛЫН ДООД ЦЭГТ АВААЧДАГ НӨХДҮҮД ШҮҮДЭЭ.ЯАГААД ОДООГИЙН ИЙМ ХҮНД ҮЕД ЭНЭ НӨХДҮҮДИЙН ҮНЭ ХӨӨРӨГЛӨЖ БАЙГАА НӨХЦЛИЙГ ТӨР ЗАСАГ ХААЖ ЗОГСООЖ БОДОХГҮЙ ГЭЖ ЯАГААД ЯАГААД ЯАГААД
keyboard_arrow_up