З.Мэндсайхан: Тариалангийн салбарын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд та бүхний мэдлэг, чадвар, санал санаачлага, үүрэг оролцоо чухал З.Мэндсайхан: Тариалангийн салбарын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд та бүхний мэдлэг, чадвар, санал санаачлага, үүрэг оролцоо чухал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Тариалангийн салбарын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд та бүхний мэдлэг, чадвар, санал санаачлага, үүрэг оролцоо чухал

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган өнөөдөр (2022.04.13)  “Атрын IV аян Эх орны эрүүл хүнс уриатайгаар- Агрономчдын улсын зөвлөгөөн“-өөр үргэлжилж байна.

Зөвлөгөөнийг нээж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт агрономчид оо

Энд хуран цугларсан эрхэм нөхөд өө

Тариалангийн салбарын хөгжлийг чиглүүлэгч, түүчээ болсон мэргэжилтнүүд та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгаланг айтлган мэндчилье. 

Газар тариалангийн салбарт ажил амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, ахмад буурлууд та бүхний маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн Монгол орны тариалангийн салбарын өнгө төрх тодорхойлогдож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэсэн гавъяаг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Атрын анхдугаар аяныг зарлан хэрэгжүүлснээс хойш даруй 10 жилийн дараа 1969 онд болсон Агрономчдын улсын анхдугаар зөвлөгөөнөөр Монгол орны тариалан эрхлэх анхны системийг хэлэлцэн баталснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. 

Энэ хугацаанд манай тариаланчид, тариалангийн салбарын мэргэжилтүүд болон эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тариалангийн салбарт олон шинэ таримал, сортууд, дэвшилтэд техник, техологи үр дүнтэй нэвтэрч, салбар маань эрчимжин хөгжсөнөөр хүнсний чухал таримал болох улаанбуудай, төмс, голлох нэрийн хүнсний ногооны тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж ирсэн байна.  

Зөвхөн стратегийн таримал болох улаанбуудайн нэгж талбайгаас хураан авсан улсын дундаж ургац өнгөрсөн жилүүдэд 16 цн-т хүрсэн нь  атрын анхны аян эхлэхээс өмнөх ба 2008 оноос хойших цаг агаарын адил нөхцөлд нэгж талбайгаас авч буй буудайн ургац хуртай жилд 4.5 цн, ерийн ба  гантай жилд  2.2 цн-ээр нэмэгдсэн нь салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, тариаланчдын маань хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. 

Хоёр зууныг дамжиж хэрэгжүүлсэн атрын гурван аян бол манай орны газар тариалангийн хөгжлийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх томоохон бүтээн байгуулалт, түүнийг хэрэгжүүлсэн хүмүүс нь тариаланчид, мэргэжилнүүд та нар  гэдэгтэй маргах хүн байхгүй.   

Гэвч энэ бол манай агрономчдын эцсийн зорилго бишээ, цаашид хийх ажил их байгаагийн дотор эхний ээлжинд дэлхий нийтийг хамран эрчимтэй явагдаж буй байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицсон технологийг сонгож нэвтрүүлэх, үрийн аж ахуйн тогтолцоог шинэчлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, шинэ таримал сортуудыг сонгож нэвтрүүлэх, тариалангийн салбарыг шинжлэх ухаанчаар хөтлөн явуулах, улмаар дотооддоо тарьж ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангах үйлсэд эзэмшсэн мэргэжил, мэдлэг, дадлага туршлагаа зориулж ажиллах нь туйлын зорилго болж байна. 

Энэхүү зөвлөгөөнөөр манай орны эрдэмтэн судлаачдын боловсруулж бэлтгэсэн “Монгол Улсад газар тариалан эрхлэх систем”-ийг хэлэлцэн батлах,  Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачлага, Улсын Их хурлаар батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнс экспортлогч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөх, хэрэгжилтийг зохион байгуулахад нэгдсэн нэг бодлогоор оролцож амжилтад хүргэхэд онцгой идэвхи зүтгэл гаргаж түүчээлэн ажиллах шаардлагатай байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай мэргэжилтүүд чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. 

Тариаланийн салбарт үүсээд буй эерэг болон сөрөг үр дагаваруудыг оновчтой шийдвэрлэхэд мэргэжилтнүүд та бүхний мэдлэг, чадвар, санал санаачлага, үүрэг оролцоо онцгой чухал байх болно. 

Эрхэм хүндэт агрономчид оо

Манай орны газар тариалангийн салбарын шинэчлэл, хөгжлийн түлхүүр нь та бүхний гарт байгаа бөгөөд Төр засагтайгаа хамтран ажилласнаар салбарынхаа хөгжлийг тогтворжуулах, нэгжээс хураан авч буй ургацын хэмжээг дэлхийн жишигт хүргэх, технологийн шинэчлэлийг үр дүнтэй нэвтрүүлэх нь та бидний туйлын зорилго байх болно. 

Ингээд зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636044
0 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up