З.Мэндсайхан: 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулж,  2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийнэ З.Мэндсайхан: 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулж, 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулж, 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийнэ

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

ХХААХҮЯ 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийж, 313 мянган га талбайг уриншлан, нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний төсвийг 1.4 их наяд төгрөгт хүргэх зорилттой ажиллаж байна. 

Зөвлөгөөний үеэр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан " Монгол улсын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хувьд хүнсний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал юм.

Хүнсний аюулгүй байдлыг дөрвөн цогц бүрэлдэхүүн гэж харах юм бол:

  • Хүнсний хангамж буюу та бидний хамтран бүтээж буй баялаг түүний чанарын асуудал яригдаж байгаа.
  • Бүтээгдэхүүний шим тэжээл хүний бие махбодийн  хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа эсэх, ашигтай бичил биетийн зохистой агууламжийг хангаж байгаа эсэх дээр тулгуурласан шим тэжээлийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх.
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал буюу хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдал хэрхэн хангагдахыг
  • Хүртээмж буюу хүнсний хангамжаар тодорхойлогдож байдаг.

Хүнсний аюулгүй байдлын үндсэн дөрвөн бүрэлдэхүүний гол үзүүлэлт буюу хүнсний хангамж, хүнсний нийлүүлэлтийн тал дээр та бид өнөөдрийн баялгийг бүтээж үйлдвэрлэлийг явуулж байна. 

Хүнсний бүтээгдэхүүний дотоодын нийлүүлэлтийг авч үзвэл сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал 100 хувь хангагдсан байна. Харин түүхий эдийн хангамж 50 хувь байна.Бид өнөөдөр дотооддоо

  • Төмс, хүнсний ногоог 100 хувь,
  • Мах, махан бүтээгдэхүүнийг 100 хувь,
  • Гурил, гурилан бүтээгдэхүүнийг б97.7 хувь,
  • Хүнсний ногооны  65 хувийг хангаж байна.

Бидэнд эх орноо 100 хувь хүнсний бүтээгдэхүүнээр хангах эрхэм үүрэг бидэнд оногдож байна. Уг зорилтыг биелүүлэхээр МУ-ын Засгийн газар, ХХААХҮЯ дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

Газар тариалангийн өнөөгийн байдал цаашдын зорилтын хүрээнд:

Arslan.mnТөмс болон хүнсний ногоо, үр тариа, ургамлын тос, тосны ургамлын үйлдвэрлэл, жимс жимсгэнэ гэсэн үйлдвэрлэлийг 2025 он гэхэд жил тутам 20 хувь өсгөхөөр төлөвлөж байна. 2021 онд эргэлтийн  талбай 962.6 мянган га байна. Үүнээс 661.5 мянга дээр тариалалт хийж эхэлсэн. Нийтдээ өнгөрсөн онд 828.5 тэрбум  төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг Хөдөө аж ахуйн салбарт бий болгосон.

  • Бид 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийж, 313 мянган га талбайг уриншлан, нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний төсвийг 1.4 их наяд төгрөгт хүргэх зорилттой ажиллаж байна. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг тариаланчдын маань хичээл зүтгэл хамгаас чухал билээ. Төрийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана.

Arslan.mn

  • Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Arslan.mn

  • Өнөөдөр бидэнд хүнсний ногоонд тулгамдаж буй хамгийн том асуудал бол зоорь, агуулахын асуудал байна. Нийтдээ 254 мянган тонны багтаамжтай зоорь байгаагаас 30 хувийн чанар нь муудаж ашиглах боломжгүй болсон байна. Бидэнд өнөөдөр 55 мянган тонны багтаамжтай хүсний зоорийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн хүрээнд 800 мянган тонн агуулахын 500 мянгыг Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгуулна.

Arslan.mn

  • Улаанбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулаад байна.
  • Хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Arslan.mn

  • 2022 онд хүсний ногооны тариалалтыг талбайн хэмжээг 2250 га-аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Arslan.mn

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд АГРО аж ахуйн байгуулах чиглэлээр 3.7 сая ширхэг, нийтдээ 128.2  сая ширхэг модыг газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бий болгохоор төлөвлөж байна.

Arslan.mn

  • АГРО аж ахуйг 21 аймаг 360 сумандаа байгуулахаар болж байна. Нийт аймгийн төв дээр 30 га, сумын төд 10 га газартай нийтдээ 3960 га газарт ойн бүсээр хүрээлэгдсэн  Агро аж ахуй байгуулахаар зураг төсөл хийгдэж дууссан.

Arslan.mn

  • Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахад нийтдээ 18.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд суурийн байгууламжийг барихад улсын төсвөөс 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.   

Arslan.mn

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд

Arslan.mn

  1. “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид үр сортын салбарын тогтолцоо шинэчлэгдэж, үр сорт сайжирна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал цаашдаа Хүнсний бүтээгдэхүүний үр, үрийн сорт дээр илүү анхаарал хандуулан ажиллана.
  2.  Ургамал хамгаалалтын хуулийг ажлын хэсэг гаргаж  судлаач, хуулийн төслийг боловсруулж байна.
  3. Тариалангийн даатгалын хууль. Өнөөдөр газар тариалангийн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол Тариалангийн эрсдэл буюу уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй  газар тариаланг тогтвортой хөгжүүлэхэд эрсдэлийн менежмент буюу  даатгалын системийг  цогцоор бүрдүүлж эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүн дээр Засгийн газар, ХХААХҮЯ хамтран хуулийн төсөл судалгаа, хийж боловсруулж байна. 2023 онд УИХ-д өргөн барина.
  4. МУ-ын Засгийн газраас газар тариалангийн  бүс нутгийг тогтоосон. Энэ бүс нутагт эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх зорилтыг тавьсан. Энэ хүрээнд "Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" өргөн барьсан. Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүссэн учир тус хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барсан.
  5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дэмжлэгийг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйг дэмжих санг өөрчилж, Төрийн өмчийн тогтолцоог аж ахуйн тогтолцоотой болгохоор Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар  ажиллаж байна.

Arslan.mn

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд

  • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100.0 тэрбум,
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн тариалан, хадгалалт, борлуулалтын аж ахуй эрхлэгчдэд 50.0 тэрбум,
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгоно.

Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд

  •  2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 22.4 мянган тонн хүнсний буудайг төр худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

Хүнсний улаан буудайн тариалалт, хураан авах ургацыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

  • Хүнсний улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  

Тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай шатахууны үнэ, хангамжийг тогтвортой хадгалах ажлын хүрээнд

  • Тариалалтад дутагдах 14.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд бүрдүүлсэн үрийн нөөцөөс гаргаж зохицуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 22.5 мянган тонн шатахууны үнэ,  хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахад нийтдээ 18.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд суурийн байгууламжийг барихад улсын төсвөөс 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.   

Хөрсний үржил шимийг хамгаалах хүрээнд

  • Хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Азотын болон фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар ажиллаж байна.

Ургамал хамгааллын арга хэмжээний хүрээнд

  • Ургамал хамгааллын арга хэмжээнд хэрэглэж байгаа пестицидийн үлдэгдэлийг тодорхойлох лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 5.0 тэрбум, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор урамшууллыг бордоо хэлбэрээр олгоход 8.0 тэрбум, нийтдээ 13.0 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төр, аж ахуйн нэгжийн хамтын түншлэл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр ажиллаж байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636138
1 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up