ЗГ: Хувийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг ХОЁР ДАХИН нэмэхээр боллоо
2022 оны 4 сарын 15
Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэлд хүрч, төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар тэрбээр "Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдэл ярилаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636152
0 эможи
Зочин
2022-04-16 10:50
Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг төлбөр хямд хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед хувийн цэцэрлэгүүдээ яах юм болоо.
Зочин
2022-04-15 18:34
Энэ маш сайхан .албан газрууд цэцэрлэгтэй болох нь ажилтануудын сэтгэл зүй.ажилах чадвар.амьдралд маш таатай дэмжих хэрэгтэй ажил
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: