Төрийн байгууллагынхан хот, суурин газарт ТОМ ОВРЫН МАШИН хэрэглэхийг хориглоно
2022 оны 4 сарын 15
Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Хэмнэлийг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Хуулиар төрийн төсвөөс цалинждаг бүх байгууллага хамаарна. Нэгдсэн байдлаар зохицуулалт хийх улс төрийн шийдэл гаргасан. Хуулиар төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хязгаарлана. Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон улсын шууд хяналтад оруулна. Дээр нь 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана. Хот суурин газарт том оврын авто машиныг хэрэглэхийг хязгаарлана" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636153
0 эможи
Зочин
2022-04-16 14:28
Том машинд олгодог бензины зардлыг хасчих .
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: