Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Яриа хэлэлцэл огт хийгдээгүй, энэ талаар яригдаагүй. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд вирустэй холбоотой хамтын ажиллагаанууд идэвхжсэн. Зөвхөн Монголд ч биш. ОХУ-ын сонинд 3-4 удаа, БНХАУ-д ч энэ талаар нийтлэгдсэн.

ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна.  Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан ба ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг Ерөнхийлөгч өгсөн. Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая хуралд танилцууллаа.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай хөрштэй нь хагалж бутаргах, ийм хардалт зөвхөн энэ сэдвээр биш бүхий л сэдвээр гардаг. Тиймээс ГХЯ энэ тал дээр богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636209
3 эможи

Зочин
2022-04-18 15:29
Байсан ч хэлэхгүй , хараат орон мөнгө ахиу өгвөл нууцална ойлгомжтой
keyboard_arrow_up