Шадар сайд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан иргэдийн ХҮҮГ БУУРУУЛАХ боломж байгааг ЗГ-т танилцуулж байна Шадар сайд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан иргэдийн ХҮҮГ БУУРУУЛАХ боломж байгааг ЗГ-т танилцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан иргэдийн ХҮҮГ БУУРУУЛАХ боломж байгааг ЗГ-т танилцуулж байна

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан хөндөн, улмаар Сангийн яамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Arslan.mn

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд МИК-тай холбоотой асуудлыг шалгаж, ямар ч эрсдэлгүй зээлд тооцогддог уг хөтөлбөрийг иргэдэд зуучлах нэрээр үйл ажиллагааны шимтгэл өндөр авч, зээлдэгч нар амь насаа даатгалын компанид даатгуулсаар байтал дахин эрсдэлийн сан үүсгэж, иргэдэд дарамт учруулаад байгааг хэлсэн.

Тэгвэл уг ажлын хэсэг хуралдаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулахаар болов.

Мөн Шадар сайд  С.Амарсайхан Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлыг холбогдох газрынханд үүрэг болгосон. Ажлын хэсгийн өнгөрсөн хугацааны үр дүнд залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд тус зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30 хувиас багасгаж, 20 хувь болгох 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгаагаа Засгийн газарт танилцуулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
636868
129 эможи

zochin
2022-05-14 14:01
uneher huund darluulj bn shu....
Чулуунбаатар
2022-05-14 10:51
Заавал 2013 гэж битгий ялгалдаа 10 ,11 онууд тэгээд яахий бүгдийн л хамруулаа .
Зочин
2022-05-13 22:32
Гэрээнд өөрчлөлт оруулах боломж олгох тэр мик гэх шийддэг л гэхийн иргэдийн цалин хаанаа ч хүрэхгүй бна юмны үнэ нэмэгдээд л . өвдөх эрхалга. амрах зав ч гарахгүй.
bolor
2022-05-13 20:49
Mash zuv bayrlAlaa
зочин
2022-05-12 21:35
Дэмжиж бна. 8 хувийг бууруулах хэрэгтэй
Болормаа
2022-05-12 19:22
Яг үнэн Банкны төлөө ажилласаар бусад эдийн засгийн эргэлт бүгд зогсож үзвэр кино зугаалга хүүхдийн парк тоглоом сургууль зурсд хүүхдүүдээ сургах хөгжүүлэх юу ч байхгүй болсон нь эмгэнэлтэй.
Одончимэг Шарнууд
2022-05-12 18:54
mash zob shiidber zasgiin gazar demjihiig urialj bna
Одончимэг Шарнууд
2022-05-12 18:53
Zaluuchuudaa sain demjih heregtei shuu Manaihaan
Амка
2022-05-12 15:04
Үнэхээр ард иргэдээ дэмжээсэй гэж хүсэж байна. БАЯРЛАЛАА.
Зочин
2022-05-12 11:24
Бүтээсэй гэж засгийн газраас олон мянган иргэд хүсч байгаа даа Хүүг бууруулаад зөрүүг бодож суутгаасай даа МИК гэж ер нь юунд хэрэгтэй юм бэ Банктай гэрээ хийсэн бол болоо юм биш үү
Bayjo
2022-05-12 10:51
Худлаа л биш бол зөв зүйтэй зүйл дуугарч байгаа юм байна ардчилсан нам байхад 5% төлөөд болдог байсан шүү дээ 2 нам засаг барихаараа 8% 6% тэнцвэргүй шудраг бус энэ асуудалыг хурдан шийдэх нь зөв
Эрдэнэ Ganbaatar
2022-05-12 10:34
Банкны хүүгээр авсан зээлээ 8% болгож бууруулмаар байна.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Шударга байя ???????????????????
Зочин
2022-05-12 10:12
Заавал 2013 он гэж алагчлах юм уу. 2011 онд 36 сая төгрөг зээлээд одоо 23 сая төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байна. 13 он гэхгүйгээр бүгдийг нь бууруулна биз дээ.
Иргэн
2022-05-12 10:06
Ёстой зөв ш дээ. 8 9 жил өчнөөн мөнгө төлчихөөд байхад анх зээлсэн мөнгө буурахгүй хэцүү бгаа шүү
Зочин
2022-05-12 09:32
Маш сайн байна. Гэвч банкнаас ипотек гэж 1. 4% авсан зээлийн хүү бас буурмаар байна шүү арай л дэндүү мөлжлөгийн бодлого байгаа юм.
Зочин
2022-05-12 09:05
Овоошдээ Короноогоор хийсэн нүглээ жоохонч гэсэн нимгэл хөгшөөн
Баялаг бүтээхгүй байж бүх хүн байранд орно гэхээр валютын хомосдолд ордог юм байгааздээ
2022-05-12 08:45
Бөгс эргэх зайгүй шавар оьоолоод тэр нь эдийн засгаа татаж унагаад .
Ипотек нь эдийн засгаа татаж унагаж байна
2022-05-12 08:42
Хэтэрхий тансаг байна монголчууд
Цэцэгдэлгэр
2022-05-12 08:30
Маш сайн байна. Залуу гэр бүлээ дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Урьдчилгаа 30 хувийг бууруулна гэдэгт найдаж бна. Амарсайхан танд ажлын амжилт хүсье.
Bayaraa
2022-05-12 07:08
Маш зөв дэмжиж байна. Ижил тэгш байх учиртай.
Zochin
2022-05-12 07:01
Адилхан л ард түмэн биз дээ! Иргэдээ 6% 8% гэж алагчилж байхаар яг адилхан ижил хүүтэй болгох хэрэгтэй . 4 % болнох бүрэн боломжтой л юм байгах.
Bolor
2022-05-11 23:43
Zaragdj bga bairnii une, bank unelgee hiisnii daraah une ene 2deer uchir jantsantai bmaar bn. Het zoruutei unelgee hiisneer uridchilgaa 30% gedg bol unndee barg l 40-50% uridchlgaa beldh hergtei bolood bn. Bolmjguu bol yahiin ipotek.n zeeld orh gesn husltee huleesnii hairan tsag hugatsaa bolno bzdee. Bas bank.s shaarddg het olon bichg barimtnii toog bagasgamaar bn. Yridchlgaa 30% bgaag uneheer 20% bolgochwl estoi zalu ger bulee demjsen demjleg bolno shu. Medeej 6% huug bur bagasgawl hamgiin2 tom irgedee bodsn uhaanta shiidwer bolh n oilgomjtoi shuu
Зочин
2022-05-11 23:24
Estoi zow buuruulj olon hvniig bayrluulj buyn bolooroi
Зочин
2022-05-11 23:23
Дэмжиж байна. Баярлала
Зочин
2022-05-11 23:21
2020онд Хас бакнаас 8%-н зээл авсан одоо хүртэл МИК-рүү шилжээгүй байгаа тэгхээр би ипотекэд хамрагдсан иргэн мөн үү биш үү тэр үеийн банктай байгуулсан гэрээгээр 8%-р хийгдэх үү МИК- рүү шилжсэн үеийн хүүгээр гэрээ байгуулагдах уу
norjinkhand
2022-05-11 23:17
Ипотекийн зээл урт хугацаанд олгодгоороо давуу талтай ч хүү нь хугацаандаа блодохоор өндөр төлөлттэй.
зочин
2022-05-11 23:16
Бас банкнаас зээл авч компанид 100% төлөөд байхад ипотекэд хамрагдсан гээд Мкав-ын үнээ нэмдэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй жишээ нь бүрэн төлөлтөөр Мкав нь1.5 саятай байр ипотекээр авхаар 1.8-2 сая болдог ингэхээр банкнаас өндөр зээл авч өндөр хүү төлж байна. Иргэд банкнаас тэртэй тэргүй хүүтэй мөнгө зээлж байгаа барилгын компанид зээлсэн мөнгөө өгөөд 100% төлөлт хийж байгаа энэ бас нэг компани банк 2н нийлж ашиг олж байгаа хэлбэр бэлэн төлөлттэй адил болгох хэрэгтэй
Зочин
2022-05-11 23:12
Сайн байна 8,% бууруулж удаж жилийн 6 % болгоод өгүүл сайн байна олон гэр бүл тус болно доо.
Enkhtuya
2022-05-11 22:50
8%in zeeliig zaawal buulgaad ogooroi mash ih tom demjleg blno
Дорж
2022-05-11 22:49
2013/оноос өмнө 2010 онд 8 хувийн зээл аваад / Орон сууц Санхүүжилтийн корпароци буюу ОССК одоо хүртэл дөнгөж хүүгээ төлж дуусаад Үндсэн зээлрүүгээ ороод шар махтайгаа хатаж явна. Харж үзээд хүүг бууруулж тэр дүнгээр нь үндсэн зээлээс хороож өгвөл их баярлахсан даа. 10 онд 40 саяыг зээлээд л төлж бараагүй 12 дахь жилдээ явна шүү дээ.
Зочин
2022-05-11 22:42
Шадар сайд минь нэг зууралдсан юмныхаа ард гаргадаг юм шүү. Тэгвэл та ард түмэндээ буюу ипотекийн зээлэнд хамрагдсан ба цаашид хамрагдах иргэдэд маш том тус дэмжлэг болно шүү баярлалаа
zochin
2022-05-11 22:39
Маш зөв хүүг буулгаж -8% зээлийн хүүг буулгах, 3-4% болгож төлсөн хүүний зөрүүг үндсэн зээлээс хасч тооцох хэрэгтэй
zochin
2022-05-11 22:29
mash ih bayrlaj bn.olon hund tus bolohnee
zochin
2022-05-11 22:23
8%huug buuralah heregtei demjij bna
Зочин
2022-05-11 22:12
Амарсайхан сайд эхэлсэн ажлаа заавал амжилтад хүргэвэл олон залуу гэр бүлд маш их буян болно шүү
Зочин
2022-05-11 22:09
Denjij bna
Ажаа
2022-05-11 21:59
8 хувийг багасгавал маш том дэмжлэг болно шүү
Zochin
2022-05-11 21:52
8%g uurchilj, 1,2 say garniig sard tulj bgaag bagasgaad uguuch. Vneheer olon jil uriin daramtand orj tuuneesee bolj nuhur maani Nemelt orlogo oloh gej bgaa gej hvnd hulhiduulj odoo shuuh Tsagdaa gd niit 3 jil bolj bn. Uriin daramtaas gargaad uguuch. Pls
Зочин
2022-05-11 21:51
Орон сууцны зээлийн хүүг багасгах хэрэгтэй. Мөн зээлд хамрагдах боломжийг илүү ихэсгэх хэрэгтэй. Урьдчилгаа 30%иа арай ядаж төлөөд яг зээлд хамрагдах гэхээр банк нь мк2 ийг зах зээлээс бага үнэлээд мк2 ийн зөрүү төлнө гэдэг мөн хэцүү асуудал байх юм. Үүнийг шийдэх л асуудал
Зочин
2022-05-11 21:50
8 хувийн зээлийн хүүг яаралтай буулгах хэрэгтэй
Зочин
2022-05-11 21:50
Баярлалаа.
Зочин
2022-05-11 21:46
8 хувийн хүүтэй бгаа иргэдийн зээлийг ядаад 6-руу нь оруулж өгөөч. Баярлалаа
Оюунчимэг
2022-05-11 21:45
2013 оноос хойш ипотeкийн 8 % зээл төлж байгаа боловч үндсэн зээл нь хасагдахгүй хүүгээ л бодож аваад байдаг ахиад 10 жил төлнө 100 саяын байрыг 200 сая болгон төлж байна иймд яаралтай хүүг нь бууруулж ард иргэдийн ачааллыг хөнгөлөх хэрэгтэй.Зөв асуудал шийдүүлэх гэж байгаад амжилт хүсьe
Зочин
2022-05-11 21:40
Зөв шүү адилхан 6% болгох хэрэгтэй.
Иргэн
2022-05-11 21:40
2013 оноос өмнө 8%-ийн зээлд хамрагдаад одоо хүртэл төлж яваа иргэдээ тэгээд хаяж байгаа юмуу?
Зочин
2022-05-11 21:32
Залуу гэр бүлд томоос том ачлал Амарсайхан гишүүн ажил л болгож луйварчидыг таслан зогсоогоорой Цагаа олсон шийдвэр болж байна.
Зочин
2022-05-11 21:26
Зарим нь 8хувьтай зарим хүмүүст 6 хувьтай байгаа ижилхэн болгох хэрэгтэй.Яагаад 8хувьтай хүмүүсийн зээлийг 6хувьд шилжүүлэхгүй байгааг ёстой ойлгохгүй бгаа шүү
Зочин
2022-05-11 21:18
Үнэн л байгаасай
Зочин
2022-05-11 21:17
Mash zuv huug buuruulah heregtei
Зочин
2022-05-11 21:16
Шоу байх л даа
enhamgalan
2022-05-11 21:16
huug n buuruulah heregtei bieldeg bol saihan l medee baina
Зочин
2022-05-11 21:14
Bayarlaj bna tand amjilt husie
Зочин
2022-05-11 21:03
za baga poprooroi..eniig chini halamj geed bgaam shyy dee..tulj chadna geed avch bgaa ulsuudiig ...naad ger horoololiin gazar,ded butets deer anhaarlaa handuul..yaasan ert songuuliin ajil yavgdaj bna aa..
нэг л зүйл хүсье
2022-05-11 18:57
ипотекийн зээлийн төлөлтийн сарын хуваарийг шударга болгоод өгчих. сар бүрийн төлөлтийн ядаж 60 хувь нь үндсэн зээл, зөрүү нь хүү болгоод өгчих. тэгээд л болоо. жилийн хүүг буулгах гээд яахав. худлаа. гэрээнд өөрлөлт оруулах шийдвэр гаргаад л өгчих.
нэг
2022-05-11 18:43
яг бодит ажил болчихвол их баярлахсан
Зочин
2022-05-11 18:03
Амарсайхан гэж хүн буулгаж чадахгүй ээ зүгээр л шоу хийж байгаа юм ш дээ
Зочин
2022-05-11 17:05
АМАРСАЙХАН САЙД ЯМАГТ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ШҮҮДЭЭ. ЯМАР Ч ҮЕД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ХЭНИЙ Ч ӨМНӨӨС АЙХГҮЙ ЗОРИГТОЙ БАРИМТТАЙ БОДЬТОЙ НАМ АВДАГ ХҮН ЧИНЬ АМАРСАЙХАН САЙД ,ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ 2 ШҮҮ. БИДНИЙ ТӨЛӨӨ ИНГЭЖ СЭТГЭЛЭЭСЭЭ ҮНЭНЧ ЗҮТГЭДЭГ ИРГЭДЭЭ ГЭСЭН НЭГЧ УИХ-ийн гишүүн, сайд байгаагүй шүү.АМАРСАЙХАН САЙД,ГИШҮҮНЭЭР БАХАРХАЖ ЯВДАГ ШҮҮ.
Зочин
2022-05-11 16:59
Amarsaihan saiddaa bayrlalaa.Mundag shuu.Ard rumen demii bga shuu
Дамганман
2022-05-11 16:29
Олон жил 8 хувиар төлөлт хийлээ зөрүүг нь авч өгөөрэй муу шулаач нараас.
22
2022-05-11 16:16
Яагаад бууруулах асуудал дээр 8.6 гэж ялгаа гаргаад бга юм бэ.бүгд л адилхан ипотeкийн зээл .харинч хүүг бууруулах боломж бна гээд дэлгээд бхад онд хязгаар тогоохгүй буулгаачэээ
Зочин
2022-05-11 15:44
Сайн байна 8% бууруулж тэгш адил үйлчлэх ёстой шүү Төр Алдаагаа даруй засах хэрэгтэй
Зочин
2022-05-11 15:40
С.Амарсайхан гишүүнд баярлаж байна. Иргэдэд жинхэнэ бодит тусламж шүү.
Enkhbayar
2022-05-11 13:32
Маш зөв шүү. Үнэхээр чухал санал шүү. Засгийн газар дэмжээрэй
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up