Шадар сайд С.Амарсайхан залуустай хамт “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд МОД ТАРИЛАА
2022 оны 5 сарын 14
Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, өмнөх онд тарьсан мод сөөгний арчилгаа, тордолтыг хийлээ. Энэ үеэр тэрбээр "“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье." гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636963
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: