Б.Болор-Эрдэнэ: Иргэд И-Монголиагаас өвчний түүх, шинжилгээг хардаг болно Б.Болор-Эрдэнэ: Иргэд И-Монголиагаас өвчний түүх, шинжилгээг хардаг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Болор-Эрдэнэ: Иргэд И-Монголиагаас өвчний түүх, шинжилгээг хардаг болно

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл өгнө.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "    Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгааг нуухгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна.

Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа. 

Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан.

Эмнэлгүүд, банкууд иргэдийн их хэмжээний мэдээллийг авдаг.  Төрийн байгууллагуудын дундаа хэрэглэдэг ХУР, ДАН системүүдийг шинэчилж байна.    

Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Том системүүд ашигладаг. Иргэд И-Монголиагаас эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хардаг болно. Энэ төслийг Дэлхийн банкны  19 сая ам.долларын санхүүжилтээр хөгжүүлж байна." гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637326
0 эможи

Нотриатын үйлчилгээг чирэгдэлгүй болго
2022-05-25 21:42
Тойргийн натриот гэдэг тогтолцоог болиулж иргэд аль ч нотриат дээрээс бичиг баримтаа үндэслээд нотриатаар батлуулах боломжийг олгодог цахим баймаар байна.тэгэхгүй блл заавал тухайх орох нутаг, дүүргийх тойргийн нотриатаар гэрчлүүлэх гэж их чирэгдэж байна
Зочин
2022-05-25 20:12
Turd gyalaih gants gegee n ene ohin bndaa
Зочин
2022-05-25 14:01
Ингээд өвчний түүх маань ил болжээ
keyboard_arrow_up