Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах ажлын хэсгийг ХУРАЛДУУЛЖЭЭ Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах ажлын хэсгийг ХУРАЛДУУЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах ажлын хэсгийг ХУРАЛДУУЛЖЭЭ

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан /2022.05.25/ Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгийг хуралдуулж, шалгалтын үр дүн, ажлын явцын талаар сонслоо.

Уг ажлын хэсэг нь Шадар сайдын үүрэг болгосны дагуу Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зорилгоор байгуулагдан ажиллаж байгаа билээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад, Сангийн дэд сайд С.Мөнхчимэг өөрийн цахим хуудсандаа Шадар Сайдаас үүрэг өгсөний дагуу  Ипотекийн зээлийн одоо байгаа урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулах ажлын хэсгийг өөрийн биеэр ахалж байгаа талаараа мэдээлсэн билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
637363
32 эможи

Оки
2022-05-28 10:36
8 ыг 6 болгоо
Иргэн
2022-05-28 08:16
Хурдан шийдээчээ. Хүлээсээр болохоо блаа. Хэдэн сар хэлэлцдийн бээ
Зочин.
2022-05-27 21:00
Энгийн орон сууцны зээлч олгохгүй юу л болоод байна. Ард түмнээ бодооч цаг хугацаа та нар шийдэх судлах гэсээр байтал намар болчих нь дээ...Судалсан шиг судлаад өгсөн шиг өгдөө...өөрсдөө авах болхоор хэдэн тэрбум эх үүсвэр байдаг жирийн залуу 100 сая авах болхоор түмэн шалгуур тавьж оочирт авлаа гээд 6 сар хүлээлэгчихээд одоо банк эх үүсвэр алга гэж татгалзаад сууж байна...
Zochin
2022-05-27 20:54
Zeel ene bankuud neg shaltag heleed l tatgalzdag bolchihloo...alban medeelee ard tumendee ogdoo...
Зочин
2022-05-27 17:56
Хурдан 2 ажил хэрэг болгоод шийдмээр юм.Гарц гаргалгаа зөндөө л байгаа да.банкний хүү дэндүү өндөр бна
Зочин
2022-05-27 16:52
8%ийг 6% болгооч
Орон нутаг
2022-05-27 14:07
Аливаа шийдвэр хоног хугацаа алдалгүй гардаг баймаар байна. Шийдвэр нь хурдан гараасай
Орон нутаг
2022-05-27 14:05
Орон нутагт бизнес эрхэлж байгаа иргэдийг дэмжиж ипотикийг хурдан шийддэг баймаар байна . Нэг байртай болж үзмээр л байна шдээ.
Зочин
2022-05-27 11:37
8% зээлийн хүүг бууруулмаар байна бид бас адилхан хүмүүс ш дээ
Зочин
2022-05-27 08:50
Анхны 8уудыг 6 ядаж болгоочээ. Урьдчилгаанд нь байр барьцаалсан болхоор гөвүүлжийшдээ бас л.
Зочин
2022-05-27 07:47
Явдал чирэгдэл багатай ипотекийн олдоосой . Банкны эдийн засагч нар авилга аваад оочер дугаар нааш цааш болоод байна .
Sar
2022-05-27 00:28
4% болгох боломжтой гээд байсан хурдан арга хэмжээ аваасай
зочин
2022-05-26 23:27
8-г 4% болгомоор байна.
Батчулуун
2022-05-26 23:16
Зээлиин 8% хямдаруулаач
Зочин
2022-05-26 22:59
Бурхан минь хурдан хүү буураасай
binder
2022-05-26 22:47
Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь ард иргэдэд маш том дэмжлэг болноо гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлтөөс харахад үндсэн зээл хорогдохгүй зөвхөн хүү төлөгдөж байгаад их эмзэглэж байгаа шүү. Үүн дээр бас уян хатан болгож өгвөл.
Зочин
2022-05-26 22:24
Урьд авсан 16.6 зээлийн хүүг бууруулах талаар шийдэж өгөөрэй хэцүү байна шүү
Зочин
2022-05-26 21:43
Zeeliin huug buuruulj ogvol sain baina. 10 jil tolson hernee undsen zeel maani baga hasagdaj baigaad uneheer hezuu yum daa
Зочин
2022-05-26 21:05
Урьд авсан 8хувийн зээлээ 6хувь болговол мөн ч олон айлд тус дэм болно доо
Зочин
2022-05-26 20:54
8%-g 6% bolgoochee
Зочин
2022-05-26 20:47
Заримыг нь 6 заримыг нь 8 хувийн хүүтэй ялгаатай их олон жил болж байна, ижил болгомоор юм
Зочин
2022-05-26 20:41
Өмнө нь 8 хувь авсан иргэд залуучуудын зөрүү 2 хувийг буцааж өгч хохирлыг нь барагдуулаарай! Иргэд тэгш эрхтэй ....
зочин
2022-05-26 20:31
өмнөх 8% ийн зээлийг 6% руу шилжүүлэх нь зөв шүү.тэр хүмүүс урьдчилгаа 30 % өгсөн бгаа
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up