З.Мэндсайхан: ЗГ энэ жил хаврын тариалалтад зориулж шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан З.Мэндсайхан: ЗГ энэ жил хаврын тариалалтад зориулж шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: ЗГ энэ жил хаврын тариалалтад зориулж шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан

2022 оны 5 сарын 30

Arslan.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.30) хуралдаан  “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар энэ жил хаврын тариалалтад авах ёстой шаардлагатай арга хэмжээнүүдийг бүгдийг авсан. Намрын ургац хураалт хүртэлх түлшний хангамж болон зээл эргэлтийн хөрөнгийг санхүүжилтийн асуудлыг шийдсэн байгаа. Энэ жил хөдөө аж ахуйн салбарт Засгийн газраас нийтдээ 930 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй эх үүсвэрийг гаргаж байгаа.  Үүний 10.06 хувийг төсвийн хөрөнгөөс дэмжлэг болгож 2 жилийн хугацаатай гаргасан.

Газар тариалалтын үйлдвэрт гэлтгүй газар тариалангийн салбарт хамгийн их дутагдаж байгаа асуудал бол урт хугацааны баг хүүтэй зээл буюу хөрөнгө оруулалтын зээлийн асуудал байгаа. Энэ санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх үү, оновчтой механизмыг ольё гэдэг дээр бид ирэх 5 жил 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангадаг, дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой  явуулдаг болохын тулд энэ хөрөнгө оруулалтыг гаргаж ирсэн. Бид санхүүжилтээ шийдвэрлэж чадах юм бол ирэх таван жилд зоригтондоо хүрнэ гэж харж байна.

Энэ жилийн үр тариалалт 80 хувьтай, төмс хүнсний ногооных 35-40 хувьтай явж байна. Хүнсний тариалалт зургадугаар сарын 20-н хүртэл явагдана. Харин зургадугаар сарын 20-н гэхэд улаан буудайн тариалалт 100 хувь дуусна гэсэн төлөвлөгөөтэй явж байна.

Цаашид хүнс үйлдвэрлэл дээр тавих төрийн болон мэргэжлийн хяналтын шалгалтыг чанга хатуу байлгахгүй бол хүнсний үйлдвэрлэл  гэдэг бол хяналт сулрахаар эрүүл ахуйн нөхцөл алдагдах эрсдэл байдаг.  Тиймээс энэ тал дээр  шат шатны байгууллагатай хамтран ажиллаж байна.  Харин эрүүл ахуйн зөрчиж байгаа аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637468
0 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up