ШУУРХАЙ: “МИК-ийг зах зээлд давамгай байдалтай байна“ хэмээх тогтоолыг ШӨХТГ гаргалаа ШУУРХАЙ: “МИК-ийг зах зээлд давамгай байдалтай байна“ хэмээх тогтоолыг ШӨХТГ гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “МИК-ийг зах зээлд давамгай байдалтай байна“ хэмээх тогтоолыг ШӨХТГ гаргалаа

2022 оны 5 сарын 31

Arslan.mn

Монголын Ипотекийн Корпорацтай холбоотой зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж байгаа эсэхийг тогтоох асуудлыг ШӨХТГ хэлэлцэж, тус байгууллагыг зах зээлд ноёлсон буюу давамгай байдалтай байна хэмээх тогтоолыг гаргажээ.

Гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.

Arslan.mnТэрбээр "МИК-ийг давамгай байдалтай ААН байна хэмээн үзсэн тогтоолыг сая болсон ээлжит хуралдаанаар бид гаргалаа. Ингэснээр МИК нь өрсөлдөөний хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллана.

Өөрөөр хэлбэл, зохиомлоор хомсдол үүсгэх, бусдыг зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнд хязгаарлалт тогтоох үйлдэлд нь хориг тавьж байна гэж үзсэн.

МИК-ийн бүтцэд өөрчлөлт орохгүй зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллана гэсэн үг.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гарч байсан. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж холбогдох газруудад ипотекийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зорилтот иргэдэд зориулсан бодлого, хүүг тодорхойлох зөвлөмжийг хүргүүлнэ.

Хэрэв дахин ийм байдлыг үргэлжлүүлбэл тухайн байгууллагыг хуваах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг шүүхийн эрх мэдлийн хүрээн авна.

Зүй ёсны монопол гэж бий. Гэтэл МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн учир МИК-ийн захиралтай уулзаж тогтоолыг танилцуулан, ноёлох үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг мэдэгдлээ" гэв.

Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг  хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637486
14 эможи

ESUIGEN
2022-06-11 14:38
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-06-02 23:36
Ашгүйдээ ёстой зөв асуудал хөндсөнд баярлалаа одоо ажил хэрэг болгоосой 8%аа буулгаад өгөөсэй
зочин
2022-06-02 21:05
Ипотекийн 8 хувийг 3 хувь болгох хэрэгтэй. МИК-ийг татан буулгах хэрэгтэй
иргэн
2022-06-02 21:04
маш зөв асуудал яригдаж бна. ард түмнээс илүү авсан мөнгөө бүх банкууд үлдэгдлээс суутган тооцож хасах хэрэгтэй. Голомт банк бүр дуусч бгаа зээлэа төлөх гасэн чинь амь насны даатгал нэхээд өдөр бүр утасддан. арай даварсан банкууд бна
Иргэн
2022-06-02 08:42
3% болгох хэрэгтэй шүү
ГАНБАЯР
2022-06-01 11:09
Энэ ажлын хэсгийн үр дүн нь илүү төлсөн мөнгө бүрийг үлдэгдэлээс хасах, төлж дууссан болгонд эргүүлж өгөх, цаашид төлөхийг болиулах шийдвэр байгаасай гэж олон түмжн хүснэ
Т Зулай
2022-06-01 10:43
С Амарсайхан маш цэгцтэй , үр дүнтэй , тайван ярьж ойлгуулдаг бн . Тэхээр нөгөө буруу замааар будаа тээсэн хүмүүс нь тайлбар ч өгч чадхаа байсан. Манай бусад удирдлагууд ингэж тайлбар хийж э/за гийн судалгаатай ярьдгүй цэвэр гүтгэлгийн шинжитэй ,итгэл үнэмшэлгүй , ярьдаг тэгээд ард иргээд ч итгэхгүй ,гүйцэтгэл бгүй .орхичидог. энэ хүн өндөр боловсоролтой хөрш оронуудтай ч танигдахаар боломжийн хүн бн дарагийн сонгуульд алдаа гаргахгүй бх хэрэгтэй л дээ !
Zochin
2022-06-01 05:08
Yaraltai 8 iig 6% bolgoh shiidver gargaval ard tumen chin ugui mon ih bayrlana da balainuudaa
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up