С.Амарсайхан: “Хяналт шалгалт“ нэртэй үгсэн хуйвалдсан мэргэжлийн хяналтын буруутай этгээдүүдэд ХАРИУЦЛАГА ТООЦНО С.Амарсайхан: “Хяналт шалгалт“ нэртэй үгсэн хуйвалдсан мэргэжлийн хяналтын буруутай этгээдүүдэд ХАРИУЦЛАГА ТООЦНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: “Хяналт шалгалт“ нэртэй үгсэн хуйвалдсан мэргэжлийн хяналтын буруутай этгээдүүдэд ХАРИУЦЛАГА ТООЦНО

2022 оны 6 сарын 03

Arslan.mn

Өмхий махны асуудал анх нийтэд ил болж эхэлснээс хойш МХЕГ-аас хяналт шалгалт хийж өнөөдрийн байдлаар 17 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг МХЕГ-аас лацдаад байгаа юм. Манай улсад мах экспортлох 61 компани байгаагаас 31 нь БНХАУ-руу экспортлож байгаа бол үлдсэн 30 нь Иран, Орос зэрэг улс руу экспортлож байна. 

Хэдийгээр МХЕГ-аас хяналт шалгалтыг хийж байгаа ч  иргэдэд өгч байгаа хариулт нь өдөр өдрөөр зөрүүтэй байсаар байгаа билээ.

Тэгвэл өчигдөр  Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар  холбогдох байгууллагууд мэдээлэл өгсөн билээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан: Мах бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газар томилсон. Яамдууд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж байна. Тавдугаар сарын 12-ноос төлөвлөгөөт бусаар мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. 

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан.

Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан асуудлууд үе үеийн ашиг сонирхол нэгтэй албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон.

Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
637589
5 эможи

Ханд
2022-06-03 14:33
Энэ мэргэжлийнхяналт гэдэг газрыг устгаж үгүй болго маш олон хүмүүсийг дарамталж баяжсан хүмүүс шүү одоо ч бгаа
Зочин
2022-06-03 13:45
энэ байгууллага бол мөнхийн авилгалаар амьдрагчдын орогнол шүү. Том жижиг авилгал л гэхээс бүгд л бусдаас ашиг хонжоо харж явдаг байх. Миний мэдэх нэг авгай бол бараг бүх юмны дарга шиг л аашилдагшд. Эмнэлгүүдийн дарга гээд бодчихсон юмуу хаашаа юм бээ өөриигөө. Арын хаалгаар хүн үзүүлж өгдөгөө бусдад буян хиидэг гэж ярих жишээний, өрөвдмөөр шүү монголчууд.
Зочин
2022-06-03 13:40
мх- ын байцаагч нар угаасаа бүгд ижилдээ. Ганц нэг хүнд арга хэмжээ аваад нэмэргүйшдээ. Бүр мөсөн татан буулгах хэрэгтэй. Авилга, дарамтаар хөлжсөн хүмүүсийн бөөгнөрөл. Хамгийн их авилгад идэгдсэн газар шүү. Наад зах нь л гэхэд үүхнүүд нь нүүр амаа гөлииж гөлчиилгөчихөөд л, эр эмгүй энд тэнд хоол унданд бусдаар даалгаж дайлуулаад л явж байдагшд
Алтан
2022-06-03 11:55
Зөв зөв хариуцлага тооцох хэрэгтэй. Мах чанаж идэж байгаа этгээдийг яах вэ? Баасандоржийг соль
keyboard_arrow_up