Шадар сайд  “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гэрээний зүйл заалтад бодит дүгнэлт хийхийг үүрэгдэв Шадар сайд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гэрээний зүйл заалтад бодит дүгнэлт хийхийг үүрэгдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гэрээний зүйл заалтад бодит дүгнэлт хийхийг үүрэгдэв

2022 оны 6 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хурлаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр /2022.06.03/ хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс 1991 онд анх Газрын тосны тухай хуулийг баталж, хайгуул судалгааг хийж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд 40 гаруй сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг илрүүлсэн. Ингээд 1993 оноос “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас олборлолт хийж, БНХАУ руу экспортолсоор байгаа юм. Гэрээний дагуу нийт олборлолтын 40 хувийг Монгол Улсын тал авах ёстой. Гэтэл нийт олборлолтын 40 хувийг БНХАУ-ын тал “Өртөгт тос” буюу өртөг нөхөх зардалд суутгаж авдгаас шалтгаалж нийт олборлолтын дөнгөж 24 хувийг манай улс авч буй юм.

Манай улс 2022 он хүртэлх хугацаанд нийт 9.5 сая тонн түүхий тос экспортолжээ. Түүнчлэн жилд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог гэсэн судалгаа бий. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах нь нэн тэргүүний шаардлага их бий” гэлээ. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй өнөө цагт Газрын тосны хайгуул хийх, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, газрын тос дамжуулах хоолойг барьж байгуулах нэн шаардлагатай байгааг дурдсан юм.

Arslan.mn

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай хийсэн гэрээний зүйл заалтын хэрэгжилтэд бодит дүгнэлт хийх, Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн зүйл заалт Олон улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэх, үйл ажиллагааны зардлыг нарийн тооцох, эдийн засгийн өгөөжийг судлахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
637625
2 эможи

Зочин
2022-06-06 09:29
Зөв зүйтэй сэдэв. Яагаад 40 % - 24% болсон гэж.Эзэн нь юмаа мэднэ гэдэг чинь бас л үүнд яригдана. Манайд 60% болгох хэрэгтэй. Баялагаа сул өгөхөө хэзээ болих юм.Өөрсдөө нефттэй болох асуудлаа шалавлах хэрэгтэй баймаар. Яриа болж бүү өнгөрөөсэй.Амжилт хүсье.
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up