Ногоочид, тариаланчидтайгаа хамтран “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийнэ Ногоочид, тариаланчидтайгаа хамтран “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ногоочид, тариаланчидтайгаа хамтран “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийнэ

2022 оны 6 сарын 04

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүнсний ногоочидтой уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Ногоочдын зүгээс намар ургацаа хурааж авах хүн хүч, байгалийн давагдашгүй хүчин зүйл зэрэг эрсдэлээс хүнсний ногоог хэрхэн хамгаалах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах, ногооны үнийг тогтвортой байлгах, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд хөдөө аж ахуйн салбараа бүрэн дэмжиж, хөгжүүлнэ. Үүний тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх гол ажил бол хүнсний ногоочдоо механикжуулах юм. Ногоочин бүр трактортай байх шаардлагагүй. Харин ногоочид нэгдэн хоршиж, дундын техник үйлчилгээтэй болох нь хамгийн зөв шийдэл. Дундын техник үйлчилгээтэй болсноор хураан авах ургацын өртөг зардал буурч, импортын ногоотой үнээрээ өрсөлдөх боломжтой болно. Тиймээс Хэрлэн сумыг дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож 32 морины хүчтэй хоёр тракторыг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэгч компани бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 700 га талбай усалгаатай болсноор Хэрлэн сумынхан аймгаа төдийгүй зүүн бүсийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэнэ.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 13 аж ахуйн нэгж, хоршоо, 15 иргэн гэр бүлийн хамт 96,6 га талбайд төмс, хүнсний ногоо, 2000 метр квадрат зуны, 680 метр квадрат 3 улирлын хүлэмжид тариалалт хийдэг. Мөн 28 га ногоон байгууламж болон хамгаалалтын зурвастай, мод үржүүлэг хийдэг, чацарганын аж ахуй эрхэлдэг гээд эх орноо эрүүл хүнсээр хангахад чухал үүрэгтэй хөдөлмөрчид юм." гэдгийг онцлов.

Arslan.mn

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ногоочид урамшуулалд хамрагдахын тулд үйлдвэрүүд, агуулахад ногоогоо өгөхдөө баримтуудаа сайн бүрдүүлж, татварын албандаа өгөх хэрэгтэй. Урамшуулалд хамрагдсанаар ирэх жил хөнгөлөлттэй зээл авахад томоохон дэмжлэг, хөшүүрэг болно.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 2 хоршоо, 2 ногоочин 150 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан дүнтэй байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637627
0 эможи

Зочин
2022-06-04 22:50
Бас л зээл тусламж.Хулгайчууд нэг юм хийх болохоор дандаа зээл ярьж мөнгө хулгайлах бузар санаа нь ил гараад ирэх юмаа.Наад усалгааны систeмийг чинь манайхан өөрсдөө хийчихдэг байсан юм шүү малнуудаа.
keyboard_arrow_up