Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

2022 оны 6 сарын 05

Arslan.mn

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.

Түүнийг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Бойко болон холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд углаа. Энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх айлчлалынхаа хугацаанд тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.

Arslan.mn

Уулзалтын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Энэ удаагийн айлчлал нь польшийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Монгол Улсад анх айлчилж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637630
1 эможи

keyboard_arrow_up