С.Амарcайхан: Шаардлага хангаагүй үйлдвэрүүдийг ажиллуулахгүй. Үүнд мэргэжлийн хяналтынхан хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл С.Амарcайхан: Шаардлага хангаагүй үйлдвэрүүдийг ажиллуулахгүй. Үүнд мэргэжлийн хяналтынхан хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарcайхан: Шаардлага хангаагүй үйлдвэрүүдийг ажиллуулахгүй. Үүнд мэргэжлийн хяналтынхан хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл

2022 оны 6 сарын 05

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах "Дун Фан Интернейшнл трейд” компани болон дулааны аргаар мах боловсруулдаг "Цан сэн тиан ий” үйлдвэрийн ажилтай танилцав.

Тэрбээр "Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын багийг ахалж буй юм.  

“Дун Фан Интернейшнл трейд” компани нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн  хугацаанд  нийт 20 гаруй удаагийн зөрчил гаргаж байжээ. Компани өөрийн үйлдвэрийн хөргүүртээ хаяг шошгогүй, дулааны аргаар боловсруулсан 320 тонн, түүхийгээр нь хөлдөөсөн 500 тонн адууны мах хадгалж байсныг энэ оны 5 дугаар сарын 27-ны шалгалтаар тогтоосон тул үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

Мөн 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Цан сэн тиан ий” компани нь дулааны аргаар мах боловсруулж, БНХАУ руу экспортолдог бөгөөд хяналт шалгалтаар 10 гаруй удаагийн зөрчил илэрч, нэг гаргасан зөрчлөө удаа дараа давтсан байна.

Одоо үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд мөн дээрх үйлдвэрийн адил хаяг шошгогүй 1100 тонн мах хадгалж байсан нь илэрсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас агуулахыг нь битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгчээ. 

Шадар сайд С.Амарсайхан удаа дараа зөрчил гаргаж, шаардлага хангахгүй байгаа үйлдвэрүүдэд хатуу хяналт тавьж, стандартад нийцүүл. Стандарт хангаагүй аж ахуйн нэгжийг ажилуулахгүй гэдгийг Мэргэжлийн хяналтынханд хатуу санууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
637631
8 эможи

Иргэн
2022-06-06 11:51
Байдал ийм байхад хяналт шалгалтыг 3 жил хийхгүй, 50% багасгана гэж хэлээд байгаа эргэж харж зас Махны үйлдвэрийн эзэнүүдийн нүүр царайг харуул
Иргэн
2022-06-06 01:04
Чааваас гэж өрөвдмөөр юмаа яасан хүчгүй төртэй улс вэ бид чинь! Өөр улсад ийм хорлон сүйтгэх хор, хордуулсан хүнс үйлдвэрлэж байгаад баригдсан бол Засаг төр нь тэр чигээрээ огцорч олон амьтан цаазын тавцанд очих байлаа! МАН та нар МУ-ын төрд дахин гарахгүй байвал мөн ч сайн болно доо! Хүчгүй өрөвдөлтэй урвагч нар минь
Зочин
2022-06-05 20:03
Хужаа нарийн талд ажилладаг нь ойлгомжтой юум байна. Жонхуугийн оруулж ирсэн хужаа нар Махны бүх эрхээ үйлдвэртэйгээ худалдаж ард түмнээ хордуулж байгааг бүгд хаацайлж байх шив дэ. АРД НЬ Баттулга байгаа л да
Erk
2022-06-05 18:55
Бүх хятад мах бэлтгэлийг болиул, угаасаа ойлгомжтой хэзээ ч шаардлагад нийцэхгүй биднийг хордуулах геноцид үйлдэж бгаа нь тодорхой болсон бхад цаашид ажиллуулах шаардлага бхгүй. Нутаг буцаа, гадны ямар ч иргэн бидний хүнсийг бэлтгэх ёсгүй
Зочин
2022-06-05 18:50
Энэ шалгалт бол жүжиг байсан.Шинэ халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой . Бэлдцэн газруудаар ороод онц сайн байлаа.Өөр ярих зүйлгүй .
За
2022-06-05 18:49
Амарсайхан даргаас өөр үр дүнтэй ажил хийдэг хүн ховорджээдээ. Ганц хийдгээ элдвээр доромжилж дараад л. Өөдлөхгүй ээ. Махны захаар дүүрэн зальдагчид, архидаад.
Зочин
2022-06-05 18:46
Амарса
Шаа
2022-06-05 17:51
Энэ сда зайлаагүй юм уу
Магнай
2022-06-05 13:32
Компанийн нэрнээс харахад Хятадын үйлдвэр байна. Итгэх арга алга.
Зочин
2022-06-05 12:25
Дархан.дорнод.улаанбаатарт байсан махны үйлдвэрүүдээ эргээд алдагдал багатай шугамаар тоноглоод ажилуулмаар .бас нэг нь хувьчлаад дуусгачихсан юм болов уу ер нь төр энэ но той хувьчлалаар эргээд нэг шалгаад үзчихэд гэмгүй байх энэ дотор чинь шудрагаар.шудрага бусаар гээд юм юм байгаа
ard
2022-06-05 12:15
10 aas дээш удаа торгоол байдаг зүгээрл авилгалаа авчаал жоохон торгосон болж жүжиглэждэээ лалрууд монголчууд хордож үххэн хамаагүй юу халтар төгрөгниихөө араас үхлээ юу бүгдиин хааа
keyboard_arrow_up