“Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэнэ“
2022 оны 6 сарын 08
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ гэсэн үг.
Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, тусдаа хийж ч болно." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
637749
8 эможи
Зочин
2022-06-09 15:50
зөв шүү, урд нь нь улс даяараа 7 сарын 11-12 гээд 2хон өдөрт наадмаа тэмдэглээд болдог л байсан
Зангараа
2022-06-09 09:18
Улс орноо хөгжүүлж ядуурал, ажилгүйдлийг халж монгол хүн Монгол эх орондоо чинээлэг сайхан амьдрах эрх,эрх чөлөө хаана байнаа наадамчид аа? Одоо энэ та нарын тэмдэглэх гээд байгаа баяр наадам яг ямар учиртай юм бэ? Махаа хужаагаар бэлтгүүлсний баяр уу, баялгаа гадныханд цөлмүүлсэний баяр уу, олимпийн аваргаа алуурчин болгосны баяр уу? бэлчээрээ цөлжүүлсний баяр уу, яг вуны ямар баяр юм бэ?
Зочин
2022-06-08 14:08
Ой хамаагүй бүгд нэг өдөр тэмдэглэх хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: