З.МЭНДСАЙХАН: Хөх савыг хэрэглээнээс халснаар ХҮН ЭРҮҮЛ, ХҮНС АЮУЛГҮЙ байна З.МЭНДСАЙХАН: Хөх савыг хэрэглээнээс халснаар ХҮН ЭРҮҮЛ, ХҮНС АЮУЛГҮЙ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Хөх савыг хэрэглээнээс халснаар ХҮН ЭРҮҮЛ, ХҮНС АЮУЛГҮЙ байна

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Өчигдөр /2022.06.10/  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Айл бүхэнд ус авдаг, сүү, айраг зөөдөг, хөх, цэнхэр, шар, цагаан хуванцар сав бий. Хоол хүнснийхээ орчноос халах ёстой энэхүү савны хэрэглээг хумиж байж бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл Монгол хүний тухай ярина.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж үндэсний хөтөлбөр болгоод буй хэд хэдэн томоохон хөтөлбөрийн тэргүүнд “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн”, “Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл хүнс” зэрэг агуулга бий. Хоорондоо уялдаа холбоотой, нарийн нягт хамааралтай эдгээр хөтөлбөр, зорилт биелэхэд бүх төрлийн хүнсний сав, баглаа боодол стандартад нийцсэн байх нь чухал." гэв.

Энэхүү эрхэм зорилгын төлөө үйлдвэрлэлээ өргөжүүлж, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн орон зайд өөрийн гэсэн онцлогоороо ялгарч байгаа “Чиглэл” ХХК нь “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”-ыг хангахад хүнсний тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний салбар салшгүй нэг хэсэг учир нэгдсэн бодлогоор хангах шаардлагатайг холбооныхон хэллээ.

Тэд айл өрх бүрийн нийтлэг хэрэглэдэг хуванцар савыг халахын тулд 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Энэ нь хуванцар савны хэрэглээнээс үүсэх өвчин эмгэг, хорт хавдар зэргээс сэргийлэх ач холбогдолтойг компанийн гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд танилцууллаа.

Arslan.mn

“Чиглэл” ХХК хоёр үйлдвэр, салбар дэлгүүрүүд, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100 орчим ажиллагсадтай. 30 гаруй нэрийн хүнс, хоол үйлдвэрлэлийн 80 орчим тоног төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Мөн хүнс, хоол, баар, рестораны зориулалтын 1000 орчим нэр төрлийн тоног төхөөрөмж, 4000 гаруй нэр төрлийн гал тогоо, тогоочийн туслах болон багаж хэрэгслийг импортоор авч хэрэглэгчдэд хүргэж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637812
4 эможи

З.МЭНДСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up