ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзлаа
2022 оны 6 сарын 15
Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах боломж, дэмжлэг туслалцааны талаар санал солилцлоо.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хэрэгжилтийн явц болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажлын талаар ярилцав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637967
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: