Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд багтсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд багтсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд багтсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр "Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний чиглэлээр таван зорилтыг дэвшүүлж 23 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төслүүдийн дийлэнх нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажил хангалаа. Өнөөдөр томоохон төслүүдийн барилга угсралтын ажил эхэлж байна. Өнгөрсөн сард 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил долоон аймагт эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний дунд, бага чадлын таван эх үүсвэрийг баруун бүсэд барихаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. Барилга угсралтын ажил эхэлсэн.

Ховд аймгийн Мянгад суманд баригдах нарны эх үүсвэр баригдаж, ашиглалтад орсон. Энэ долоо хоногт Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ. Сонгино дэд станцыг түшиглэж 200 мегават цагийн багтаамжтай цэнэгт хураагуурыг барих ёстой. Барилга угсралтын ажлыг энэ зургаан сард эхлэнэ. Тавантолгой дулааны цахилгаан станцийн хоёр дахь удаа зарлагдсан тендерийн хугацаа зургаадугаар сарын 16-нд дуусна. Багануурын дулааны станц төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй. Энэ онд багтаагаад барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд Монголын талаас авах арга хэмжээ нүүлгэн шилжүүлэлтээс бусад ажил бүрэн хангагдсан. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцээр хийх хэлцэл хийгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд орох орон нутгийн айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 1210 иргэнд нөхөн олговор олгоно. Хуульд зааснаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчид үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Ингээд нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сартай тэнцэх хэмжээнд тооцож, нэг удаа 15.1 сая төгрөг олгох саналыг ЭХЯ гаргасан" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637968
2 эможи

харамсалтай
2022-06-15 17:35
Баруун нутагт өөрийн цахилгаан их хэрэгтэй. Орон нутгийнхан алга ташин угтаж авахын оронд мөнгө нэхээд сууж байдаг. Юу ч хэлэх билээ. ЭХ орноо боддоггүй иргэдээ яах вэ?
keyboard_arrow_up