Туркийн сайд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ Туркийн сайд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн сайд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ

2022 оны 6 сарын 18

Arslan.mn

БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Ведат Билгин манай улсад айлчиллаа. Шадар сайд С.Амарсайхан өчигдөр түүнийг хүлээн авч уулзжээ.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон бусад албаны төлөөлөгчид уулзалтад байлцсан байна.

Монгол Улс БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, соёл боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн.

Энэ удаагийн уулзалтаар ХНХ-ын сайд Ведат Билгин манай улстай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан “Сүүлийн жилүүдэд найрсаг хамтын ажиллагаа улам тэлж, аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсэж байна. Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж байна. Цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь цар тахлын дараа илүүтэй ажиглагдах болсон. Үүнд хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлмээр байна.

Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон БНТУ-ын хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан, талууд баталж, 2021 оны гуравдугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёр улсын иргэд Монгол, Турк улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, хөдөлмөрийн чадвараа алдсаны, жирэмсний болон амаржсаны гэх мэт тэтгэвэр, тэтгэмжүүд тогтоолгон авах бүрэн боломж бүрдсэнд баяртай байна” гэсэн юм.

БНТУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ведат Билгин “Манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйд баяртай байна. Манай улсын эдийн засаг цар тахлын дараа урьд өмнөхөөсөө өсөж, 1.4 сая иргэнийг шинээр ажлын байраар хангаад байна.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр Туркийн Засгийн газраас Ажилгүйдлийн нийгмийн даатгалын санг байгуулж, сургууль төгссөн залуучуудыг 3-6 сарын сургалтад хамруулан, 1-2 жилийн баталгаатай ажлын байранд зуучилж эхлээд байна.

Ингэхдээ тус сангаар дамжуулан шинээр ажилд орсон залуучуудыг 1-2 жил ажлаас халахгүй байх шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагуудад тавьж, дээрх сангаас эрсдэлийг дааж буй. Уг туршлагаасаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна” гэлээ. Шадар сайд дээрх саналыг нээлттэй хүлээн авч, цаашид бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638056
0 эможи

С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up