Арилжааны банкууд барилга барихад хөнгөлөлттэй ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА Арилжааны банкууд барилга барихад хөнгөлөлттэй ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банкууд барилга барихад хөнгөлөлттэй ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

2022 оны 7 сарын 01

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн  банкуудын удирдлагуудтай уулзжээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг арилжааны банкуудын төлөөллөөс хүслээ.

Банкуудын төлөөлөл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, зээл гаргах боломжтой эсэх талаар судлахаар боллоо.  

Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан, засаж тохижуулсан барилгыг төр худалдан авах, түрээслэх мөн цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн олон арга замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638357
0 эможи

keyboard_arrow_up