Г.Ёндон сайд “Роснефть” компанид давуу байдал олгох уу? Г.Ёндон сайд “Роснефть” компанид давуу байдал олгох уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ёндон сайд “Роснефть” компанид давуу байдал олгох уу?

2022 оны 7 сарын 08

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал орж ирж, гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2.т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл энэ заалтад өөрчлөлт оруулж гадаадын төрийн өмчит үйлдвэрт хэт давуу байдал олгох хуулийн төсөл орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Хуулийн заалтыг оруулж ирсэн автор нь УУХҮ-ийн сайд Г. Ёндон. 

Тэрбээр хуулийн танилцуулгадаа “ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авна. Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна.

Энэ бол “Роснефьт” компанийн охин компани. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө” гэдгийг хэлж байсан. Г.Ёндон сайдын оруулж ирсэн хуулийн төслийг парламент дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг нь төр, засгаас үйлдвэржилтээ дэмжиж, аль болох гадны хараат байдлаас   гарах оролдлого, идэвх санаачлагуудыг гаргасаар байгаа. Гэтэл гадны нэг компаниас онгоцны түлшээ хямд авахын тулд хуульдаа өөрчлөлт оруулдаг улс манайхаас өөр байдаг болов уу.  Г.Ёндон сайд аа. 

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638539
2 эможи

BAT
2022-07-09 02:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-07-09 02:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
terbisn
2022-07-08 09:36
Хүнд байдлаас гарахын тулд хуулиндаа түр өөрчлөлт оруулаад хугацаа заагаад эсвэл түр өөрчлөөд дараа нь залруулаад явж болно цаг үе тэй гээ уялдуулаад хуулийг өөрчйлдөг
гал
2022-07-08 09:20
нислэгийн үнэ буурна браво
keyboard_arrow_up