Боловсролын салбарт 32 жил үр бүтээлтэй ажилласан багш Л.Тэрбишийг “Алтан гадас“ одонгоор шагналаа
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль хүртсэн зарим иргэдийн шагналыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гардуулан өглөө.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бага ангийн багшаар 32 жил үр бүтээлтэй ажилласан Лоолийн Тэрбишийг Алтан гадас одонгоор шагналаа.
Бага ангийн багшаар он удаан жил ажилласан Лоолийн Тэрбиш нь 1946 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт төрсөн. 1962 онд Улаанбаатар хотод Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийг онц дүнтэй төгссөн. 1965- 1979 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Цэцэрлэгийн эрхлэгчээр 14 жил ажилласан. 1979 оны 9 сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуульд бага ангийн багш” –аар 18 ажилласан бөгөөд боловсролын салбарт нийтдээ 32 жил үр бүтээлтэй ажиллан, олон олон шавь нарыг сурган хүмүүжүүлсэн.
Багш Л. Тэрбиш нь ажиллаж байх хугацаандаа сургалтын таатай орчныг бүрдүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх талд идэвх санаачилгатай ажилласан бөгөөд нийтдээ 6 ангийн 180 шавийг өөрийн гараар хүмүүжүүлж, даасан ангийн сурагчдаа цаг хугацаанд нь, зарим үед хугацаанаас нь түрүүлж олон олон сурагч хүүхдүүдийг тоо тоолол, унших, бичих, бодох аргад заан сургасан, заах арга сайтай багш. Мэргэжлийн ур чадвараараа бусад багш нараа манлайлсан, цаг үргэлж сурч мэдэхийг тэмүүлж, шинэлэг арга барилыг хичээл сургалтандаа ашиглаж, гарын авлага, тарааж өгөх материалыг олон хувилбараар хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан сонирхолтой, бүтээлчээр бэлтгэдэг, туйлын хичээнгүй, хөдөлмөрч багш гэдгийг нь үе үеийн олон шавь нар нь ам бардам хэлэлцэж, багшаараа бахархаж, багшийнхаа алдрыг өндөрт өргөж яваа эрхэмүүдийн нэг юм.
Л.Тэрбиш таньд Алтангадас одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе.