Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 43 хоног, Аи-92 автобензин 28 хоног, Аи-95 автобензин 38 хоног, дизель түлш 30 хоног, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2022 оны долоодугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллароор нэмэгдэж 1230 ам.доллар болссон. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээр 2022 оны дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгон тогтворжуулсан. 2022 оны долоодугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензинийн үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензинийн хил үнийг 830 ам.доллар буюу нэг литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 хүртэл бууруулж, Аи-92 автобензинийн жижиглэнгийн үнийг литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломж бүрдээд байна" гэв.  

Мөн тэрээр, 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах  зорилгоор Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсныг тодотгоод Засгийн газрын 2022 оны 160 дугаар тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн.Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор дээр дурдсан 161 дүгээр тогтоолд заасан хугацааг сунгаж, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж өөрчилсөн гэв.  

Дээр дурдсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна гэж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639628
0 эможи

ard
2022-08-24 14:55
ямарч хэрэггүй такснии шатууншдэээ зугаалаал дуусгаж байна монголчууд
keyboard_arrow_up