З.Мэндсайхан: 16 ААН-ийн 9,538 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ. Цаашид хориг тавихгүй З.Мэндсайхан: 16 ААН-ийн 9,538 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ. Цаашид хориг тавихгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: 16 ААН-ийн 9,538 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ. Цаашид хориг тавихгүй

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан махны экспорт болон намрын ургац хураалтын ажлын тухай мэдээлэл хийж байна.

Тэрбээр, " Монгол Улс дулааны аргаар боловсруулсан махны экспортыг түр хугацаанд зогсоогоод байсан бол одоо экспортын эрхтэй байгууллагуудын 10 мянга орчим тонн махыг экспортоор гаргахаар боллоо.

2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан. Шалгалтаар махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах, долоон ААН-ийн 3,817 тонн адууны мах буюу нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9,537.6 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн.  Цаашид махны экспортод хориг тавихгүй.

Засгийн газар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг бүрэн дэмжиж ажиллана. Хамгийн гол нь экспортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлагыг тавьж ажиллана." гэв.

Энэ онд улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Мөн тэрбээр "Монгол Улс дотооддоо улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэн. Энэ жил 31 томоохон байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулна. 

Балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. 

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-р сарын сүүлч, 9-р сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна"  мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639636
0 эможи

keyboard_arrow_up