Б.Жавхлан: Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь авахад маш том алхам ойртлоо Б.Жавхлан: Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь авахад маш том алхам ойртлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь авахад маш том алхам ойртлоо

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр /2022.08.24/ Засгийн газрын хуралдаанаар  гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн яамны сайд Б.Жавхлан “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлцэл хийх замаар барагдуулах гэсэн тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын дараагийн шийдвэр гарлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард 168 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх эхний шийдвэр гарсан бол энэ удаа Монголбанкны Худалдаа Хөгжлийн Банкнаас авах авлага буюу Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар шийдвэрлэв.  Тодруулбал, нийт 580 орчим тэрбум төгрөгийн харилцан суутгал хийхээр Засгийн газар баталсан гэсэн үг. Ингэснээр Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь өөрийн өмч болгох УИХ-ын тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад авсан шийдвэр төгс болоход маш том алхмаар ойртлоо." гэв.

НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад, НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна. 

Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.  

Сугалаа явуулахыг 2022 оны 6-р сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639639
3 эможи

ард
2022-08-25 13:01
Сугалаа нэрээр цагуур нь хуйвалдан мөнгө завшиж байсан луйварчидаа яагаад ил ярихгүй байгаа юм бэ юуг нь нууцлаад байна. Мөнгө луйварддаг байсан гэмт хэрэгтнүүдээ ил болгож яамар хуулийн хариуцлага оноосноо иргэддээ шудрагаар харуулахгүй юм бол НӨАТ төлж хүнд зүгээр мөнгөө ашиглуулхаа болих хэрэгтэй...
Хх
2022-08-24 13:58
Эргүү мал.иргэдийн зүгээр төлж байгаа мөнгөний ядаж 50% г нь эргүүлж өг.НӨАТ р шулна.болсон болоогүй татвар торгуулиар шулна.ингэж сайдын оронцог хийж яадаг байна аа.үйлдвэр.ажлын байр нэмэгдүүлэх талаар түй ч мэдлэг байхгүй.хар мал...
keyboard_arrow_up