ШИЙДВЭР: “Эрэл“ компани болон “Шинэ Яармаг“ төслүүдэд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хураана ШИЙДВЭР: “Эрэл“ компани болон “Шинэ Яармаг“ төслүүдэд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хураана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЙДВЭР: “Эрэл“ компани болон “Шинэ Яармаг“ төслүүдэд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хураана

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц долоо болон наймдугаар сард өмнөхөөсөө эрч нь буурлаа. Тодруулбал, нэгдүгээр сараас хойш эргэн төлөлт 515 тэрбум төгрөг болсон бөгөөд одоо хоёр, гуравдугаар сараас төлөгдсөн эрчмээсээ буурч байгаа. Төрийн өмчийн компаниудын эргэн төлөлт харьцангуй удаан байна. Тиймээс цаашдаа олон нийтийн хяналтыг өндөрсгөх, ялангуяа төрийн өмчит компанитай холбоотой чанаргүй зээлийг богино хугацаанд барагдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг ажил хэрэг болгох тал дээр холбогдох сайд нарт тодорхой үүргийг Ерөнхий сайд дахин өглөө.

Мөн Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниас гадна Хөгжлийн Банканд үүссэн хувийн хэвшлийн чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хатуу арга хэмжээ авч ажиллахыг онцлон үүрэг болгосон.

Тухайлбал, "Эрэл" компани болон "Шинэ Яармаг" төслүүдэд албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хурааж авах чиглэл өглөө.

Иймд ойрын нэг сарын хугацаанд Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тал дээр сайд нарт үүрэг өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
639640
3 эможи

саран
2022-08-24 14:41
Зөв. Яаралтай улсыг хохиролгүй болго
keyboard_arrow_up