“Эцэслэгдээгүй“ байсан Эрүүл мэнд болон БХБ-ын сайдыг ХЭВЭЭР НЬ ҮЛДЭХЭЭР болжээ
МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Ерөнхий сайд, намын дарга өөрийн танхимын сайд нарын нэрийг Удирдах зөвлөлд танилцууллаа.Тэрээр хуучин бүтэц дээрээ хоёр сайд нэмжээ. Шинээр 10 хүнийг сайдад нэр дэвшүүлж, үлдсэн сайд нараа хуучин бүрэлдэхүүнээр нь үлдээх хувилбарыг танилцуулж, дэмжигдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Үүнээс Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдаар хэнийг томилох нь эцэслэгдээгүй байсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайдаар Э.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар үлдээхээр дэмжсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр, дөнгөж сая шинэ сайдууд Ерөнхийлөгч дээр орж гарсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс бүх дэмжигдсэн сайтуудад ажлын амжилт хүссэн гаргажээ.
Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдана.