Б.Чойжилсүрэн: Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Тэгээд л аргална даа
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө.
Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн "Нэгдүгээрт өвөлжилтийн бэлтгэл хангахад анхаарна. Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар нэлээн хүндрэлтэй байдалд орсон. Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн өртөг 30 хувиас дээш өссөн. Төвийн эрчим хүчний систем хангалтгүй байгаа тул ДЦС-3-ын өргөтгөлийг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ.
Эгийн голын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ үргэлжилнэ. Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод олон улсын эдийн засгийн чуулган болно. Үүнд Ерөнхий сайд оролцох урьдчилсан яриа бий. Би сайдын айлчлалын багт орж ажиллаад Эгийн голын цахилгаан станцын ажлыг нэг талд нь гаргана.
Миний хувьд автоматч, теле-механикч мэргэжилтэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн.
Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй. Тэгээд аргална даа" гэв