ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилохоор болжээ
2022 оны 8 сарын 31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, зарим "дан дээлтэй" сайдаа чөлөөлж, УИХ-ын гишүүн 10 сайдыг шинээр томилсон. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн ИТХ-аар Ховдын Засаг даргад дэмжсэн. Харин түүний оронд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр хэн очих нь анхаарал татаж байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.
Өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхгүй шууд томилох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
639882
6 эможи
МАН гишүүн
2022-08-31 09:44
Амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: