Н.Учрал: Монгол Улс цахим үндэстэн болсныг ОЛОН УЛСАД ЗАРЛАНА Н.Учрал: Монгол Улс цахим үндэстэн болсныг ОЛОН УЛСАД ЗАРЛАНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Монгол Улс цахим үндэстэн болсныг ОЛОН УЛСАД ЗАРЛАНА

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, цахим монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө.

Авлигын индексийг бууруулахын тулд цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. 

Өнөөдрийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг  хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүрэг өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд банкны үйлчилгээг орон зай хамаарахгүй хаанаас ч авах боломжтой болох юм. Энэ нь хүнд суртлыг бууруулах нэг хэлбэр болно.

2022 оны есдүгээр сарын 5-6-нд манай яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион байгуулж, Монгол Улс цахим үндэстэн болсныг олон улсад зарлана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639914
1 эможи

keyboard_arrow_up