Э.Болормаа: Ховд нутгаа Монгол Улсын тэргүүлэх аймаг болгоно Э.Болормаа: Ховд нутгаа Монгол Улсын тэргүүлэх аймаг болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Болормаа: Ховд нутгаа Монгол Улсын тэргүүлэх аймаг болгоно

2022 оны 9 сарын 02

Arslan.mn

Ховд аймгийн Засаг даргаар өнгөрсөн долоо хоногт Э.Болормааг томилсон билээ. Тэгвэл тэрбээр Засаг даргаар томилогдсон захирамжаа өнөөдөр /2022.09.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гардан авч, Ховд аймгийг зорилоо. 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.  Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно. Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе. Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй. Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639993
1 эможи

Зочин
2022-09-02 21:07
Поп
keyboard_arrow_up