Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ыг В.Путины төвшинд ярина
2022 оны 9 сарын 06
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө 04:00 цагт ОХУ-ыг зорьсон байна.
Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-нд зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцохоос гадна ОХУ-ын төр, засгийн удирдлагатай уулзан, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудын хүрээнд ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
640100
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: