МХЕГ-ын чиг, үүргийг өөрчилснөөр “АЙЛГАДАГ МАНГАС“ болж хувирах уу МХЕГ-ын чиг, үүргийг өөрчилснөөр “АЙЛГАДАГ МАНГАС“ болж хувирах уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ-ын чиг, үүргийг өөрчилснөөр “АЙЛГАДАГ МАНГАС“ болж хувирах уу

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөхөөр хэлэлцэж буй. Засгийн хуралдаанаар дээрх асуудал дэмжигдвэл 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн шинэ чиг үүрэг, бүтцээр ажиллаж эхлэх аж. 

Энэ талаар өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээллэсэн. Тэрбээр "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж ажиллана. МХЕГ-т байдаг зарим үйл ажиллагаа нь мэргэжлийн яамдуудад байх ёстой ба хяналт шалгалтыг яамдуудад аваачна. Тодруулбал, Эрүүл мэндийн хяналт шалгалт, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хяналт шалгалтыг мэргэжлийн яамдуудад нь өгнө гэсэн үг. МХЕГ-ын нэр зорилгыг өөрчлөн төр өөрөө, өөрийгөө хянаж, хяналтын шалгалтыг ЗГХЭГ-ын дэргэдэх МХЕГ хийдэг болгож өөрчилнө. 2023 оны төсвийг өргөн барихдаа МХЕГ-ын өөрчлөх саналаа мөн өргөн барина" гэсэн тайлбар мэдээлэл өгсөн билээ.

Өөрөөр хэлбэл,  МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж, яамдад заримыг шилжүүлж, эргээд МХЕГ нь яамдыг шалгадаг болно гэж илээр тайлбарласан.

МХЕГ нь одоогийн байдлаар нийт 28 чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг том бүтэцтэй байгууллага. Тухайлбал,  татварын асуудал, хүнсний хяналт шалгалтаас эхлээд олон тооны зөвшөөрөл олгож, баар хаах, нээх асуудлыг ч шалгадаг эрх бүхий субьект юм.  Энэ ч үүднээс байцаагч нарыг "гуйх, аргалах" маягаар олон ч газар хяналт, шалгалтыг аргацаан өнгөрөөж  ирсэн нь нууц биш. 

Тиймээс л МХЕГ-ын 28 чиг үүргийг нь  задалж, ихэнхийг нь холбогдох хэдхэн яамд руу нь шилжүүлэх санаа төрсөн бололтой. Угтаа энэ бол нэг газарт төвөлөрсөн олон эрх мэдлийг багасгаж байгаа боловч нөгөө талаараа ЯАМД нь МХЕГ-ын зарим чиг үүргүүдийг хүлээн авч, шалгах эрх бүхий субьект болж, төр нь хяналт шалгалтаараа дамжуулан "АЙЛГАДАГ МАНГАС“  болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Хэрэв яамдад шалгах эрхийг өгч,   МХЕГ ЗГХЭГ-ын дэргэд ирчихвэл бүгдийг "баздаг" ЗГХЭГ л том эрх мэдлийг атгах нь тодорхой.

Нэг үгээр хэлбэл, МХЕГ гэх авилга авдаг нэг нэгжийг 17 болгон салгаад бүх шалгах эрх мэдэл Д.Амарбаясгаланд ирж данхайсан том эрх мэдэлтэй даргатай болох нь ээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640386
0 эможи

Д.Амарбаясгалан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up