Л.Оюун-Эрдэнэ: Өрх толгойлсон иргэдийн 13 хувь нь эрэгтэй, 86 хувь нь эмэгтэй байна Л.Оюун-Эрдэнэ: Өрх толгойлсон иргэдийн 13 хувь нь эрэгтэй, 86 хувь нь эмэгтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Өрх толгойлсон иргэдийн 13 хувь нь эрэгтэй, 86 хувь нь эмэгтэй байна

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

МАН-ын бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” Удирдах ажилтны хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.15/ болж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Жендер гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн талаарх ойлголт биш. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь эрэгтэй, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн тоо. Тиймээс эрчүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарахгүй бол болохгүй. Их, дээд сургууль дээр хүйсийн тэнцвэр алдагдсан. Өндөр боловсролтой эмэгтэй, боловсрол багатай эрэгтэйчүүд хоорондоо үл ойлголцол үүсч байна. Тиймээс хүйсийн тэгш бус байдал дээр эрчүүдийн асуудлыг ч хөндөж гаргаж ирэх цаг нь болсон. Шийдвэр гаргах түвшинд хүйс тэгш байх ёстой. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэх тусам нийгмийн асуудал сайжирч байгаа нь харагдаж байна. Жендер гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэх зүйл биш нийгмийн зөрчлийг арилгахад энэ тэнцвэр зайлшгүй шаардалгатай гэж харж байна" хэмээн илтгэлдээ онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
640448
1 эможи

Зочин
2022-09-16 08:35
Үсчингүүд бол зүгээр л ЭРЧҮҮДИЙГ ДАРЛАГСАД ХАМГИЙН МУУХАЙ ХҮМҮҮС БОЛ ҮСЧИНГҮҮД
keyboard_arrow_up