Татвар төлөгчдийн мөнгөөр ХАЛАМЖАА хавтгайруулмааргүй байна Д.САРАНГАРЭЛ САЙД АА Татвар төлөгчдийн мөнгөөр ХАЛАМЖАА хавтгайруулмааргүй байна Д.САРАНГАРЭЛ САЙД АА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Татвар төлөгчдийн мөнгөөр ХАЛАМЖАА хавтгайруулмааргүй байна Д.САРАНГАРЭЛ САЙД АА

2022 оны 9 сарын 27

Arslan.mn

Д.Сарангэрэл үүрэгт ажлынхаа хүрээнд ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв. 

Тухайлбал, халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлэх аж. Түүгээр ч зогсохгүй тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө гэнэ. 

Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд халамжилж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана л гэнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болгох боломжтой гэлээ.

Д.Сарангэрэл сайдын хувьд эл ажлаа аваад сар ч болоогүй билээ. Түүний ярьсан дээрх  санал, санаачилга халамжийг халах биш, халамж хавтгайрч буй хэлбэр л гэж харагдаж байна !!!

Д.Сарангэрэл сайд аа ингэж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХАЛАМЖАА ХАВТГАЙРУУЛМААРГҮЙ байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640800
0 эможи

ард
2022-09-27 20:28
энэ лалрын засаг нь сайдтайгаа зайлах ёстой яаж баяжсанаа ард түмэн хэлээрэй
Зочин
2022-09-27 17:55
КОВИД НЭР ДОР ЁСТОЙ ҮЗҮҮЛЖ ӨГСӨНДӨӨ ТАМТАГГҮЙ БАЯЖСАН НӨХДҮҮД АРД ИРГЭДИЙН УЛ ШАЛ ГЭЖ ДОРОМЖЛОХ БОЛТЛОО ЦУЛАЙЖЭЭ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРОХ НЬ ЗӨВ
Зочин
2022-09-27 14:58
та нарын татварт төлсөн мөнгөөр халамжыг хавтгайруулдаг улс төрийн хүчнийг та нар л өөрсдөө сонгож гаргаж ирсэн шүү дээ, одоо хохь нь гэхээс өөр юу гэхэв :)
keyboard_arrow_up