Ч.Хүрэлбаатар: Экспортыг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэхийг ЗОРЬЖ БАЙНА Ч.Хүрэлбаатар: Экспортыг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэхийг ЗОРЬЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Экспортыг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэхийг ЗОРЬЖ БАЙНА

2022 оны 9 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. 

Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл зэрэг 14 асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудал ба шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж байна.

Тэрбээр "Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй байна. Инфляц 14.4 хувь, бидний тооцоолж буйгаар ирэх оны хоёрдугаар хагаст инфляцыг нэг оронтой тоонд барих боломжтой гэж үзсэн. Гол нь асуудал нь төгрөгийн ханшийн уналт юм" гэв.

Түүнчлэн "Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа" хэмээв. 

Энэ удаагийн хямрал урьд өмнөхүүдээс удаан үргэлжилж байгааг ч тэрбээр мөн хэллээ. 

2023 онд Засгийн газар экспортын хэмжээгээ цар тахлаас өмнөх үеийн хэмжээнд хүргэхээр зорьж байгаа аж. Мөн боловсруулах үйлдвэр, түвшинг нэг шат ахиулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640857
0 эможи

keyboard_arrow_up